Dark Light
Нийгэм | 2026-03-01

12 ОРДЫН ГУРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны гуравдугаар сарын 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ сарын эхээр бүтээлч байдал нэмэгдсэнээр ихээхэн амжилтад хүрэх болно. Ихэнх хүмүүсийн нийгмийн идэвх сэргэх бөгөөд олон нийтийн ажилд оролцож, цагийг маш зугаатай өнгөрүүлэх болно. Шинэ адал явдал танд аз завшаан авчрах мэт санагдаж магадгүй. Цаг хугацаа, эрч хүч тийм ч их зарцуулахгүйгээр илүү үр бүтээл, амжилт хүрэхийг хүснэ. Хожим нь харамсахгүйн тулд өөрийн муу занг татах хэрэгтэй. Хамгийн гол нь архи дарс хэтрүүлэн хэрэглэх хэрэггүй. Мэргэжлийн туршлага хуримтлуулах, ажил хэрэг болон амьдралаа тэр чигээр нь өөрчлөх зэрэг нь энэ үеийн хандлага байх болно. Санхүүтэй холбоотой асуудал таныг зовооно. Үрэлгэн, хойрго зан хэрэггүй байх болно. Мөнгөтэй болгоомжтой харьц. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт бүү хий. Сарын дунд үед сэтгэл хөдлөлтэй холбоотойгоор таны эрүүл мэндийн байдал тогтворгүй байна. Хууч өвчнөөс болж сэтгэл тань зовж байгаа бол зарим зүйлийг өөрчлөх талаар бодно. Олон зүйлийг хийж дуусгах ч хэрвээ төлөвлөгөөгөө дагаагүй, хуумгай үйл хөдлөл гарсан бол алдаа болж мэднэ. Зарим хүмүүс гайхширам хайрын санал болон ажлын амлалт хүлээн авч магадгүй. Таны хайр дурлал болон эрх мэдэлтэй холбоотой харилцаанд эерэг өөрчлөлтүүд гарна. Арилжаа наймааны одтой байна. Мөн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр амжилт олох магадлалтай. Ямар нэгэн өөрчлөлт хийх, эрсдэл хүлээхээсээ өмнө хамгийн шилдэг мэргэжлийн зөвлөгөө авсан гэдэгтээ итгэлтэй байгаарай. Бизнесийн хамтрагчтайгаа хууль ёсны гэрээ хий. Мөн албан бус харьцаануудаа ямар нэгэн байдлаар баталгаажуул. Энэ сарын сүүл рүү ажилладаг салбартаа гарсан шинэ нээлтийн талаар олж мэдэх нь ач холбогдолтой байна. Шинжлэх ухааны сонирхолтой мэдээ сонсоно. Илүү хариуцлагатай байвал үр дүн гаргаж алдар нэр, зорилгодоо хүрнэ. Хэн нэг нь таныг буруутгах гэж оролдсоноос гутранги үзлийн нөлөөнд орно. Өөрийнхөө зөв гэдгийг тайлбарлаж, ятгах танд хэцүү байх нь бололтой. Хөрөнгө оруулалтын асуудал дээр илүү анхаар. Эд хөрөнгийн асуудлаар шүүхтэй холбогдож магадгүй. Гэрээ хэлэлцээрийг ил тод бөгөөд хуулийн дагуу явуул. Олныг хамарсан үйл ажиллагаанд хэт автахаас зайлсхий. Элдэв шоу цэнгээнд яваад хэрэггүй. Архи согтууруулах ундаа хэрэглээд хэрэггүй.

Үхэр: Энэ сарын эхээр өмч хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлэлцээр, бичиг цаасны ажил хурдан явагдах болно. Санхүүгийн мэдээлэл гэр бүлийн ажил хэргийг тань дээшлүүлэхэд тусална. Санхүүгийн шалгалт нь таны алдаа бүрийг тань илрүүлж, хэрэгтэй судалгаа шинжилгээг хийж өгнө. Ажил амралтын хоорондын харьцааг эргэн хар. Магадгүй та өөрийн төлөвлөгөөндөө илүү хөгжилтэй дуртай ажлаа оруулах хэрэгтэй байх. Хаа нэг тийшээ урт хугацааны аялалд явах бол энэ нь бүтэмжтэй байх болно. Итгэл даасан найз нөхөд холын замд ихээхэн түшиг болно. Найз нөхөд туслах юм бол таны амьдралд өөрчлөлт хийж чадна. Сарын дунд үед аливаа шийдвэр гаргахдаа болгоомжтой байхаас гадна гаднын халдлагаас өөрийгөө хамгаал. Биеийн болон сэтгэлийн их эрч хүч гарган элдэв муу зуршлаас татгалзаж, эрүүл мэндээ бодитоор хамгаалж эхэл. Сэтгэл хөдлөлөө дарж тэвчээртэй байхыг од эрхэс сануулж байна. Хайр дурлалын харилцаанд зарим нэг бэрхшээлтэй асуудал гарах учраас хэлэх үгэндээ болгоомжтой, хянуур байх хэрэгтэй. Үр хүүхдүүддээ анхаарал сайн хандуул. Хичээл сурлага болон чөлөөт цагаа өнгөрүүлж буй үйл ажиллагаанд нь хяналт тавь. Хийсэн алдаагаа ухаарч болох ч засах боломжгүй бол бүү шанал. Зарим нэг алдаа таны амьдралд шинэ орон зайг бий болгох болно. Өмнө нь таны сонирхлыг татаж байсан нууцлаг зүйлийн учрыг тайлж ойлгох боломж олдоно. Чухал төлөвлөгөө хэрэгжиж эхлэх бөгөөд шинэ санаа боломж, урам зоригийг авч ирнэ. Сарын сүүл рүү ажил хэрэгч үхрийнхэн үйл ажиллагааныхаа ерөнхий стратеги төлөвлөгөөг бага зэрэг өөрчлөх хэрэгтэй болно. Анхаарал болгоомжтой ажиллаж чадвал бүх зүйл сайн сайхан болно. Гэхдээ алдагдалд оруулах хэмжээний алдаа гарч болзошгүй тул болгоомжтой бай. Санхүүгийн асуудлаас болж санаа зовох бөгөөд өр төлбөрийн асуудлаа цаг алдалгүй шийд. Санхүүгийн зөвлөгөө өгдөг мэргэжлийн байгууллагыг ашигла. Амжилт олохын тулд мэргэжлийн ур чадвар гол хүчин зүйл байна. Шинэ мэдээлэл олж авч мэднэ. Таамаглаж байгаагүй олон төрлийн үйл ажиллагаанд оролцох бололтой. Од эрхэс танд амьдралын байр сууриа олох боломжийг өгч байна. 

Ихэр: Энэ сарын эхээр ямар нэгэн зүйл буруу байна гэж мэдэрч байгаа бол од эрхсийн нөлөөлөл байх болно. Гэнэтийн таагүй мэдрэмж илэрвэл бусдад өгч чадахгүй амлалтаа бүү өг. Ямар нэг зүйл шинээр эхлүүлэх хэрэггүй. Өмнөх хэрүүл маргаанаа үргэлжлүүлбэл хайр сэтгэлийн харилцаанд муугаар нөлөөлнө. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх арга замыг хайж олоход их эрч хүч зарцуулах бололтой. Сарын дунд үед арилжаа наймааны асуудалд анхаарал болгоомжтой хандахад илүүдэхгүй. Сонирхолтой арга хэмжээнд оролцоход сайхан байх ч илүү нээлттэй байх хэрэгтэй болно. Амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийхдээ хэт их мөнгө үрэхээс зайлсхийх хэрэгтэй. Амьдралын хэв маягтаа бүгдийг тохируулах хэцүү байна. Өөрийн түнш, хамтрагчаа ятгаж чадвал ажил хэргийн байдлаа сайжруулахад тустай байх болно. Уран бүтээлч хүмүүсийн ур чадвар, авьяас билэг өндөрт оргилно. Од эрхсийн нөлөөгөөр эрч хүчтэй болох боловч хэт улайрч зүтгэвэл байдал эсрэгээрээ эргэж мэднэ. Ямар нэг хууль эрх зүйн асуудалд холбогдох магадлалтай бөгөөд энэ асуудлыг шийдэхийн тулд сайн мэргэжилтнээс зөвлөгөө ав. Сарын сүүл рүү ажлын орчинтой холбоотой нөхцөл байдал тодорхой бус болох үйл ажиллагаа явагдана. Чухал үйл явдал таны төлөвлөж байснаас эсрэгээр болж магадгүй. Уян хатан байж өөрийгөө зөвөөр ойлгуул. Өдөр тутмын хэвшсэн амьдралын хэв маягаа илүү шинэлэг байлга. Уйтгар гунигаас зайлсхийх хэрэгтэй. Өөрөөсөө сөрөг энергийг холдуулж чадвал хүсэл тэмүүлэл, эрч хүч нэмэгдэнэ. Романтик уур амьсгал давамгайлж, хайр дурлалын сайхан мэдрэмж, халуун дулаан орчныг хүснэ. Гэхдээ сэтгэл түгшээсэн таагүй асуудлаас болж нэлээд тавгүй байдалд орох бололтой. Ийм уур амьсгал нь гэр бүлийн харилцаанд муугаар нөлөөлнө. Гэхдээ бат бэх хайр дурлалын харилцаа бэрхшээлийг даван туулахад тусална. 

Мэлхий: Энэ сарын эхээр нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслах сайн үйлсэд оролцсоноор та сэтгэл хангалуун байх болно. Мэргэжлийн үйл ажиллагаанд авьяас чадвараа харуулах, уран бүтээлч хүмүүс амжилт олох боломж нээгдэх болно. Мөн хувийн амьдралдаа ч амжилт олох бололтой. Албан хаагч нар цаашдаа албан тушаал ахих эсвэл санхүүгийн амжилтад хүрэх үндэс бий болно. Гэнэт ирэх боломж бүрд бэлтгэлтэй байх нь ховорхон тохиох азыг алдахгүй байлгана. Сарын дунд үе од эрхсийн шинж тэмдэг эвгүй мэдрэмж төрүүлж байгаа бол айдсаа дарах цаг байна. Албан тушаалтай хүмүүсийн байр суурь эрсдэлд байгаа учраас хичээнгүйлэн ажиллах хэрэгтэй болно. Сэтгэл санаа тавгүй болж, нойр муутай байх магадлалтай тул та аль болох сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй. Ажлын ачааллаас болж хийж байгаа зүйлийнхээ үр бүтээлийг бууруулах магадлалтай. Энэ үед аль болох зардлаа хэмнэ. Танд шаардлагатай эд зүйлс худалдан авах төлөвлөгөө байсан бол орлогоо сайн тооцоол. Мөн хойшлуулах боломжгүй зээлээ яаралтай төл. Зарим харилцаа тийм ч таатай биш байна. Хосууд эргэлзээтэй байдлаас олж санаа зовж, харилцаа уналтад орно. Хайрын харилцаагаа чин сэтгэлээсээ хамгаал. Нууцлаг янаг амрагийн холбоо асуудал үүсгэх өндөр магадлалтай байгаа тул болгоомжтой бай. Сарын сүүл рүү арилжаа наймааны үйл хэрэгт  таатай байна. Мөн хамтарсан үйл ажиллагаанаас ашиг олно. Гэхдээ од эрхсийн нөлөөгөөр эмх цэгцтэй байдал алдагдана. Зарим нөлөө таныг төөрөгдөл болон хуурмаг байдалд оруулна. Чухал сонголт хийх үе ирэхэд бүрхэг байдал бий болно. Найз нөхөдтэйгөө муудах, хэл амаа ололцохгүй байх бололтой. Төлөвлөөгүй ажлын саналаас шууд татгалз. Аюултай газруудаас холуур яв. Дутагдалтай зангаа хайртай хүндээ харуулбал таагүй байдал үүсгэж болзошгүй. Хүмүүстэй хэт тулж харилцахад таагүй байх бололтой. Хэрүүл маргаанд оролцолгүйгээр өөртөө тааламжтай байдлыг бий болгож чадах арга зам хайхыг од эрхэс зөвлөж байна. 

Арслан: Энэ сарын эхээр өмнөх ажлаа цагт нь дуусгах, шинэ адал явдал хайхыг хүсэж магадгүй. Аливаа гэрээ хэлэлцээрт бүх нөөц бололцоогоо ашиглавал зөв алхам болно. Бизнесийн түншлэл байгуулахдаа бүгдийг хуулийн дагуу хий. Мэдлэг туршлагатай хүмүүстэй ярилцан, тэдний давуу талыг ашиглах хэрэгтэй. Мөнгө санхүүгийн асуудлаар шийдвэр гаргах нь одоо тийм ч тохиромжтой үе биш байна. Далд нөлөө танд зөн совингоор дамжин мэдрэгдэх болно. Танд найдвар төрүүлсэн чиг хандлагыг сайн нягтал. Бусдын ятгалгад автах магадлал байна. Сарын дунд үед хэн нэгэн танд тусламжийн гараа сунгана. Харилцаа холбоо чухал ач холбогдолтой байх болно. Та ажиллах чадвар сайтай байх тул олон зүйлийг хийж амжуулж чадна. Хамтын ажиллагаа сайн үр дүн гарах эсэхэд чухал нөлөө үзүүлж байна. Багийн ажиллагаа олон нийтийн ажилд тулгарсан сорилтыг давахад тусална. Эрүүл мэндээ сайн анхаарч чадвал элдэв халдварт өвчин тусахгүй байх болно. Сарын сүүл рүү олныг хамарсан хөл үймээнд хэт автах хэрэггүй. Ямар нэг нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн үйл ажиллагаанд сайн дураараа оролцох болно. Мөнгө хөрөнгөтэй холбоотой асуудалд ахиц гарах ба урт хугацааны хамтын ажиллагааны хэлэлцээр цаашид илүү амархан хэрэгжих болно. Бусдад амлалт өгөхдөө болгоомжтой байхыг чухалчил. Хүлээн авалт, албан уулзалтад очсоноор та чухал нөлөө бүхий хүмүүстэй танилцана. Үр дүн тань таныг азтай гэж хэлэх хэмжээнд аваачих болно. Харилцаа холбоонд гарсан асуудлууд үр ашигтай шийдэгдэх бололтой. Чухал харилцаандаа харилцан буулт хийх хэрэгтэй болно. Магадгүй та огцом сэтгэл хөдлөлд автах байх. Жинхэнэ хайр сэтгэл, хүндэтгэлийг олох боломж эрэлхийл.

Охин: Энэ сарын эхээр од эрхэс сонирхолтой санаа амьдрал дээр биеллээ олох магадлалтай гэж зөвлөж байна. Өөрийн ур чадварыг дээшлүүлэх алхам хий. Шинжлэх ухаан, технологийн ололт амжилт амьдралыг илүү сонирхолтой болгох болно. Санаа зовоосон асуудлуудаа шийдэхэд их эрч хүч шаардах бөгөөд өөрийн шинэ чадвараа нээх болно. Хувийн ур чадварын ачаар шинэ санаа олно. Сонирхолтой үйл ажиллагаа болж магадгүй тул түүнд оролцож шинэ холбоо харилцаа, найз нөхөдтэй болох завшаан гарна. Сарын дунд үед олон нийтийн үйл ажиллагаатай холбоотой зарлагаа хянахгүй бол таныг нэлээд хүнд байдалд оруулах бололтой. Хүмүүст амласан ажлаа гүйцээ. Олон нийттэй харьцахдаа биеэ барилгүй өөрийнхөөрөө бай. Зохицуулах боломжтой асуудал дээр хэт туйлшрамтгай байдлаас болж бэрхшээлтэй тулгарч болзошгүй. Ямар нэг зүйлд ам гарах хэрэггүй. Хэн нэгнээс тусламж гуйхаас бүү нэрэлх. Эсвэл хэнд ч гэсэн тусламжийн гараа сунгахад бэлэн бай. Нөхцөл байдлаа хяналтдаа авахын тулд төрөлхийн ухаалаг, сүйхээтэй зан чанараа ашигла. Гэр бүлийн сайхан уур амьсгал таатай үйл явдал тохиохыг билэгдэнэ. Ганц бие хүмүүс ч сонирхлыг тань их татсан хэн нэгэнтэй уулзах боломж байна. Сарын сүүл рүү од эрхэс сонирхолтой шинж тэмдэг илгээвэл сайтар бодож тайлахыг хичээ. Олон хүнтэй эсвэл дуу чимээ ихтэй газраас түр холдон нам гүм орчинд байх нь сайн төвлөрөхөд тус болдог гэдгийг сана. Эрүүл мэндийн хувьд ч нам гүм орчин сайн нөлөө үзүүлнэ. Өөрийн баримталдаг итгэл үнэмшил, сүсэг бишрэлээ зөв тодорхойлох цаг болсон бололтой. Хувийн амьдралаа цэгцлэхэд хамгийн тохиромжтой үе. Халдварт өвчнөөс болгоомжил. Эрсдэлтэй газраас холхон бай. Гэр бүл болон ажил хэрэгт аль алинд нь хүлээсэн үүргээ гүйцэлдүүлэхэд гадаад орчны нөлөө саад болно. Санхүүгийн асуудал илүү ухаалаг гаргалаа шаардана. Өөрийн нөөц боломжийг зөв үнэл. 

Жинлүүр: Энэ сарын эхээр харилцаатай холбоотой асуудал үүсэх бололтой. Бусдад үзэл бодлоо тулгах гэж оролдвол эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй тул анхааралтай байгаарай. Бизнес түншлэл байгуулах яриа хэлэлцээр хурдан бас ширүүн болж өнгөрч магадгүй. Олон нийтийн үймээн таны санаснаас огт өөр зүг чиглэх магадлалтай. Найз нөхөд хамтрагчтайгаа уулзаж үргэлж хийхийг хүсэж байсан зүйлээ хий. Эцэг эхчүүд үр хүүхдүүдийнхээ сурлага болон хүмүүжилд анхаарах шаардлагатай бөгөөд энэ нь зарим талаар амаргүй гэдгийг ойлгож магадгүй үе. Сарын дунд үед хөрөнгө мөнгөний асуудлаас болж ачаалалтай ажиллах боловч бие сэтгэлийн тэнхээгээ барагдтал бүү зүтгэ. Эрүүл мэнд бол хамгийн түрүүнд тавигдах ёстой гэдгийг сана. Аливаа шүүмжлэлийг хэт эмзэг хүлээн авч магадгүй. Нийгмийн ёс журам, хууль дүрмийг сайтар мөрд. Олон нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж байгаа сайн дурын байгууллагад нэгдээрэй. Дотнын найзууд эсвэл ажлын хамтрагч нартай илэн далангүй ярилцах нь өсөж хөгжих боломж олгоно. Таны зоригтой өөртөө итгэлтэй байдал санхүүгийн асуудлыг шийдэхэд тусална. Бүтэмжтэй гэрээ хэлцэл танд баяр хөөр авчрах болно. Сарын сүүл рүү хийх гэж буй ажил тань ихээхэн оюун санааны болон биеийн хүчний эрч хүч шаардана. Ажлын ашиг сонирхол тань завгүй байлгана. Амьдралын хэмнэл хурдсаж ихэнх хүмүүсийг ядарч унах шахах бөгөөд таагүй харилцаа үүсэж мэднэ. Ганцаардлаас болж хэн нэгэнтэй дотно харилцаа тогтоох хүсэл ч бас төрөх болно. Орчин цагийн ололтыг ашиглан завгүй үедээ ч интернэт, цахим сүлжээ ашиглан өөрийгөө хөгжүүл. Гэнэтийн төлөвлөөгүй зарлагууд таны төсвийг хүндрүүлэх тул сэтгэл гутралд орж магадгүй. Зарим асуудал санаанд оромгүй байдлаар ирэх тусламжийн ачаар хэвийн болж чадна. Бусдаас тусламж авахдаа бүү санаагаа зовоо. Ажлаасаа сайшаал шагнал хүртсэн бол хамт олондоо талархал илэрхийлэхээ мартуузай. Ганц бие хүмүүс онцгой хүнтэй уулзана. Гэр бүлтэй жинлүүрийнхэн үр хүүхдүүдтэйгээ харилцан ярилц.

Хилэнц: Энэ сарын эхээр ажлын ур чадвар, дадал зуршлаа сайжруулах шаардлага үүснэ. Гэнэтийн өөрчлөлт, маргаан зөрчилдөөнд бэлтгэлтэй бай гэж од эрхэс анхааруулж байна. Шинэхэн хайр дурлалын харилцаа нь таны хүсэж байсан мэдрэмжийг өгч чадахгүй байгаа бол өөрчлөлт хийх гээд үз. Од эрхэс таныг эрүүл мэнддээ анхаарлаа хандуулж, шим тэжээлтэй хоолны дэглэм барихыг зөвлөж байна. Буруу зуршилдаа хяналт тавь. Чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах, зээл авах болон орон байр түрээслэхэд тохиромжтой үе. Амьдрах орон зайгаа баяр баясгалангаар дүүргэх зүйлийг хий. Нэр хүнд тань өсөх тул хүрээлэл өргөжиж, шинэ найз нөхөдтэй болно. Сарын дунд үед биедээ хэт ачаалал өгөлгүйгээр, урт хугацаагаар ажиллахаас татгалзах нь таатай. Таны эрч хүч, сэтгэл санааны сул дорой байдал удахгүй сайжирна. Хэрэв хэн нэгэн таны амьдралын хэмнэлийг шүүмжилбэл хүчтэй хариу үйлдэл үзүүлэх хэрэггүй. Хэрвээ буруу дадал зуршил байвал өөрийгөө дайчлан зөв хэмнэлийг тогтмол болгож хэвшүүл. Мөнгөний асуудал гарсан ч эрсдэлтэй үйл ажиллагаанд хутгалдахаас болгоомжил. Эрх мэдэлтэй дарга удирдлагатайгаа илүү эв найртай байхыг хичээ. Хэт илэн далангүй гэхээсээ илүү анхааралтай бай. Багаар ажиллах нь ажил үүргээ гүйцэтгэхэд хялбар болгоно. Энэ сарын сүүл рүү өсөн нэмэгдэж байгаа амьдралын эрч хүч хувийн амьдралд ч эерэг нөлөө үзүүлэх бололтой. Нөхцөл байдал ээдрээтэй байсан ч таны шийдвэрийг бусад нь зөвөөр хүлээн авах бололтой. Бусдын үгийг сайн сонсож, хамтын ажиллагаандаа үнэнч шударгаар хандвал таныг үнэлэх болно. Таны ямар ч үед удирдлага алдахгүй, өөртөө итгэлтэй байдал хүмүүст таалагдах болно. Амжилт, алдар нэр танд ирнэ. Орлого нэмэгдүүлэхэд тохиромжтой нөхцөл байдал бүрдсэн байна. Найз нөхөд ивээн тэтгэгчийнхээ санхүүгийн тусламжаас бүү татгалз. Хосуудын харилцаа ч таатай болно. Бусдад эерэг хандаж амьдралаа ач холбогдолтой болго. Яаруу тэвдүү хөдөлж эсвэл ухарч няцаж ч хэрэггүй. Буруу алхам хийж болзошгүй байна. Хэрүүл маргаан үүсэж болзошгүй учир асуудлыг тайвнаар хүлээн авч ярилцсанаар та зохистой шийдвэрт хүрч чадна. 

Нум: Энэ сарын эхээр ажил хэргийн төсөл хэрэгжүүлэхдээ хамтрагчаа зөв сонго. Хэрвээ эрсдэлээ зөв тооцоолсон бол олох ашиг боломжийн байх бололтой. Хайр дурлалын мэдрэмж өөрчлөгдөж байгаа учир хувийн амьдралдаа бодитоор ханд. Одоо хийж буй зүйл тань таны хүсэл мөрөөдөлтэй тохирч буй эсэхийг тодорхойл. Гэхдээ ажил амьдралдаа хэт сэтгэл дундуур байх хэрэггүй. Та сэтгэл хөөрөлд автсанаас илүү мэдрэмтгий, бусдын үйлдэлд түргэн хариу өгөхөөр байна. Сарын дунд үед санхүүгийн гэрээ хэлэлцээр, төсөл төлөвлөгөө тань таны бодож байснаас ч илүү амжилт олох болно. Од эрхэс аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийх, төвөгтэй тоо баримтыг шалгах зэрэг ажилд туслах болно. Гадаад болон дотоод нөөц боломжийг ашиглан өмнө нь эмхэлж цэгцэлж амжаагүй зүйлийнхээ учрыг нь ол. Төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлага тулгарч болзошгүй. Санамсаргүй байдлаар хүлээсэн үүрэг даалгавраа биелүүлэхэд саад учрах бололтой. Ажил үүргээ гүйцэтгэх үедээ болон эрүүл мэнддээ онцгой анхаарал тавихыг од эрхэс анхааруулж байна. Сарын сүүл рүү боломж нөхцөл бүрдсэн ч бизнесийн үйл ажиллагаа бодсон шиг амжилттай байхгүй бололтой. Хамтрагч нартай маргаан үүсэх нөхцөл үүссэн ч хэт бухимдахын оронд тэвчээртэй байж, тэдний юу хэлэхийг сонс. Бусдад хэт итгэх нь дараа нь сэтгэл санаагаар унагаж болзошгүй. Мөнгөө өсгөхийн тулд ямар нэгэн эрсдэлтэй зүйл хийх бол мэргэжлийн хүний зөвлөгөө хэрэг болно. Санхүүгийн эх үүсвэр эрж хайж байгаа бол хөрөнгө оруулалтын байгууллагатай хамтрах талаар судлаад үз. Од эрхэс таны хайр сэтгэлийн амьдралыг эрчимжүүлнэ. Хайртай хосууд тулгараад буй асуудлаа зөвшилцөлд хүргэх цаг болсон байна. Залуу хүмүүс хайр сэтгэлийн харилцаа үүсгэх нь сэтгэл хөдлөлийг ихэсгэх болно. Зуурдын учралд болгоомжтой хандаарай.

Матар: Энэ сарын эхээр бизнесийн гэрээ хэлэлцээр болон аз туршсан ажилд хадгалсан нөөц бололцоогоо ашиглавал азтай байна. Гэхдээ бүгдийг хуулийн дагуу хий. Таны сонирхлыг татахуйц байж магадгүй ажлын саналыг сайтар шалга. Хий хоосон мөрөөдлөө хойш нь тавь. Томоохон төлөвлөгөөг эргэн харж, шалгаж бататгах шаардлага гарч ирнэ. Од эрхсийн байрлал таны хувийн амьдралыг зарим талаар ээдрээтэй болж болзошгүйг илтгэж байна. Анхаарал сарниулах үйл ажиллагаанаас аль болох хол бай. Боломж гарвал амар тайван нам гүм газар байхыг чухалчил. Гэр бүлийнхэндээ цаг зарцуулж тэдэнтэй дотно яриа өрнүүл. Сарын дунд үед хэрвээ мөнгө хөрөнгөтэй холбоотой ажил эрхлэх бол болгоомжтой оролцох хэрэгтэй. Таны материаллаг ашиг сонирхол, баяжих хүсэл тэмүүлэл тань нөхцөл байдлыг бодитоор хүлээж авах боломжийг хааж бооно. Хурал цуглаан, олон нийтийн арга хэмжээнд бүү идэвх гарга. Үзэл санааны зөрчлөөс болж маргаан үүснэ. Од эрхсийн нөлөө таны анхаарлыг хувийн амьдрал дээр төвлөрүүлнэ. Гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгалтай байх эсэх нь таны хүчин зүтгэлээс ихээхэн хамаарна. Ойр дотнынхонтойгоо тэвчээртэй, зөөлөн ханд. Энэ сарын сүүл рүү үйл явдалд хөнгөн хуумгай байдлаар хандах, бусдыг үл ойшоох нь нэр хүндийг тань сэвтүүлэх шалтгаан болно. Олон хүнтэй харилцах,  наргиж цэнгэхээс татгалз. Бусдын нөлөөнд автаж болзошгүй байгаа тул буруу алхам хийхээс болгоомжил. Ямар нэг өр төлбөрийн асуудалд орохоос сэргийл. Зөн билэг, дотоод мэдрэмж тань овсгоо самбаа болон няхуур хянамгай байдал аль алийг өгнө. Дарга удирдлагатайгаа харилцан ойлголцлоо сайжруулах боломж гарна. Тавьсан зорилгодоо хүрэхэд туслах шинэ түншүүд болон нөлөө бүхий ивээн тэтгэгч хэрэгтэй болно. Өөр соёл шашинд татагдах нь таны ертөнцийг үзэх үзэл, сүсэг бишрэлд нөлөөлөх болно. Эрх чөлөөтэй байдлыг эрмэлзэх ба тогтвортой байх нь хэцүү санагдана. Уран бүтээлч хүмүүс энэ үед гайхалтай бүтээл хийх магадлалтай.  

Хумх: Энэ сарын эхээр ажил их байгаа ч эргэн тойронд буй инээд хөөр, баяр баяслаас хол байх хэрэггүй. Гэхдээ хэт олны хөл үймээнээс үүсэх асуудал таны эрч хүчээс ихээхэн хумсалж мэдэх юм. Амьдралын энгийн хэмнэлээс ч аз жаргалыг мэдэрч сур. Ямар нэг зүйлийг дараа хийхээр бүү хойшлуул. Олон хоног бодож явсан төлөвлөгөөндөө зөв хүмүүсийн оролцоог татан ав. Таны амьдралын эрч хүч бусдад эергээр нөлөөлнө. Бусдын мэдрэмжийг ойлгохыг хичээх нь таныг эрүүл саруулаар сэтгэхэд тусална. Өөртөө зориулж цаг гарга. Харин хэт их зүйл худалдан авч мөнгөө үрэхээс сэргийл. Таны уран сэтгэмж өндөр байх тул чөлөөт цагаа хөгжилтэй сайхан өнгөрүүлж чадна. Таны эрүүл мэнд сайн байна. Сарын дунд үед худалдаа наймаа хийх бол ашиг алдагдал хир ирэхийг тооцоолон орлогын хэмжээгээ сайтар хянаарай. Хямдарсан эд бараа зарагдаж байвал та худалдаж авахаасаа өмнө сайтар шалгах хэрэгтэй. Ямар ч үйлчилгээний ажил сайхан санагдах боловч бодит байдал дээр санасныг бодвол огт өөр байна. Сайн дураар, сайхан сэтгэлээр хүмүүст тусалж байх нь ямарваа нэгэн үр өгөөжийг танд өгөх болно. Од эрхэс ер бусын бөгөөд таамаглаагүй үйл ажиллагаа, нөхцөл байдал таны эр зоригийг шалгана гэж сануулж байна. Гэхдээ танд хэзээд туслах хамтран ажиллагсад, найз нөхдөдөө найдаж болно. Ахуй амьдралын аар саар саад бэрхшээлд төдий л их ач холбогдол өгөх хэрэггүй. Энэ сарын сүүлээр хувийн болон ажил хэргийн харилцааны аль алинд нь чухал мөчийг анзаарахгүй орхиж болохгүй. Алдагдал авчирч мэдэх гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалз. Зарлагаас илүү орлого олох аргыг олж мэднэ. Зарим үед бага зэрэг өрөнд орох нь уналт авчрах болон цаашаа өргөжихгүй гэсэн үг биш. Мэргэжлийн болон бизнесийн үйл ажиллагаанд нөхцөл байдал тодорхойгүй асуудлыг шийдэх шаардлага тулгарна. Таны амьдралд шинээр орж ирсэн хүмүүс шинэ санаа, сайхан боломжуудыг харах нүдийг тань нээж өгөх болно. Гэр бүлийн харилцаа илүү амар тайван байх болно. Ямар нэг маргаантай зүйлийг гэр бүлийн уулзалтаар шийдвэрлэ. 

Загас: Энэ сарын эхээр ажлын бүтээмж өндөртэй байх тул бусад хүмүүс таныг бишрэн хүндлэх болно. Хувь заяа танд амжилтад хүрэх шинэ зам нээж өгч байна. Чухал шийдвэр гаргах цаашдын төлөвлөгөөгөө боловсруулахад тохиромжтой. Хүмүүсийг нэгтгэх уралдаан тэмцээнд оролцоход таатай. Эрүүл мэндээ эрхэмлэ. Зөв хэвшлийг сайн дагахгүй бол эрүүл мэндэд асуудал үүсэж болзошгүй. Өвчин тусвал дур мэдэн эмчилж болохгүй. Хайрын харилцаандаа элдэв янзын учралд бүү сатаар. Ийш тийш гэгэлзэлгүйгээр хайр сэтгэлийнхээ асуудлыг шийд. Аядуу намуухан гэр бүлийн уур амьсгалыг эвдэх хэрэггүй. Харин гэр бүлийн өв хөрөнгө, өмчлөлийн асуудал таныг хайрын харилцаанаас түр холдуулж мэднэ. Сарын дунд үед өөрийгөө хөгжүүлэх сургалтын талаар судлах бололтой. Хэн нэгэн танд бизнесийн санал тавих бөгөөд энэ нь үнэхээр таны сонирхлыг татсан зүйл байна. Үүний ачаар төсөл төлөвлөгөө тань амжилттай хэрэгжих бөгөөд амжилтад хүрэх шинэ өөрчлөлтийг бий болгоно. Мөнгө санхүүдээ илүү анхаарал хандуул. Од эрхсийн тохиол таны амьдралд шинэ боломжуудын үүд хаалгыг нээж байна. Ямар нэг хөрөнгө мөнгөтэй холбоотой үйл ажиллагаа танд тааламжтай байх ч гэрээ хэлэлцээр хийхээсээ өмнө сайтар судалж, үнийн саналыг хооронд нь харьцуул. Аливаа зүйлийн хэм хэмжээ, зааг хязгаарыг барих нь чухал үе. Найз нөхдөөсөө зөвлөгөө ав. Таны итгэлийн хүлээсэн хүн тань урам хугалахгүй. Сарын сүүл рүү тохирсон гэрээ хэлцэлдээ үнэнч тууштай байх нь таныг итгэлтэй хүн болохыг бусдад илэрхийлэх болно. Өөрийн арга барил, хуримтлуулсан туршлагад итгэснээр сайн үр дүн ирнэ. Эерэг чиг хандлагатай байснаар сулбагар байдал, гутрангуй үзлээ ялан дийлэх болно. Зарим мэдрэмж хачирхалтай үйлдэл гаргахад хүргэж болно. Найз нөхөрлөлөө бүрэн хадгалж үлдэхийн тулд өөрийн нөхцөл байдлаа илэн далангүй найз нөхдөдөө илэрхийл. Бизнесийн харилцаанд хамтрах нөхцөлөө тохиролцох хэрэгтэй болно. Хамтрагчдаа эргэлзээ төрүүлж магадгүй боловч амжилт олох боломж гарч байна. Залуу хүмүүс шинэ ажилд орох эсвэл ажлын ярилцлагад орохоосоо өмнө амаргүй асуултууд болон таагүй нөхцөл байдалд бэлд. Ажил мэргэжлийн хувьд ахин дэвшихэд дэмжлэг хэрэгтэй байгаа бол нэр нөлөөтэй хэн нэгэнд хандахад тохиромжтой цаг үе. Санхүүгийн хувьд тогтвортой байхын тулд үнэтэй худалдан авалт хийхээ ахиухан мөнгөтэй болох хүртэл хүлээ. Наргиан цэнгээн хөгжилтэй байх ч зардалдаа анхаар.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22