Dark Light
Нийгэм | 2026-03-01

МАН: НАМЫН АНХАН ШАТНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголд улс төрийн нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийн баярын хурал өнөөдөр /2026.03.01/ Тусгаар тогтнолын ордонд боллоо.
Энэ өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг бөгөөд 2004 оноос хойш "Эх орончдын өдөр" болгон тэмдэглэсээр ирсэн билээ. Одоогоос 105 жилийн тэртээ Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн мандуулах зорилготой “Анхны долоо” Монгол Ардын намыг 1921 оны гуравдугаар сарын 1-нд байгуулснаар Ази тив дэх анхны улс төрийн нам болсон түүхтэй.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал, Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар болон намын Нарийн бичгийн дарга нар, намын удирдлагаар ажиллаж байсан хүндтэй хүмүүс, ахмад гишүүд, залуучууд, иргэд олноор оролцлоо.
Мөн намын Хяналтын ерөнхий хороо, дэргэдэх байгууллагуудын удирдлагууд, Засгийн газар, УИХ-ын гишүүд, орон нутаг болон анхан шатны намын байгууллагын төлөөлөл зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон юм.
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал хүндэтгэлийн арга хэмжээг нээж, “Эх орончдын өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүллээ. Мөн тэрбээр "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" санаачилгаа товч танилцуулахдаа эдийн засгийн, эрх зүйн, ногоон хөгжлийн, авлигын эсрэг дөрвөн чөлөөлөлт гэдгийг тодотголоо. 
“Эх орончдын өдөр”-өөр "ТЭРГҮҮНИЙ НАМЫН АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГА"-аар дараах хороодыг шалгаруулан намын удирдлагууд шагналыг нь гардуулж баяр хүргэлээ. 
Үүнд:  
Архангай аймгийн Цэнхэр сумын Монгол Ардын Намын хороо
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Монгол Ардын Намын хороо
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Монгол Ардын Намын хороо
Булган аймгийн Булган сумын Монгол Ардын Намын хороо
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Монгол Ардын Намын хороо
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Монгол Ардын Намын хороо
Дархан-Уул аймгийн Дархан сумын Монгол Ардын Намын хороо
Дорноговь аймгийн Сайншанд сумын Монгол Ардын Намын хороо
Дорнод аймгийн Гурванзагал сумын Монгол Ардын Намын хороо
Дундговь аймгийн Баянжаргалан сумын Монгол Ардын Намын хороо
Завхан аймгийн Цагаанчулуут сумын Монгол Ардын Намын хороо
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Монгол Ардын Намын үүр
Өвөрхангай аймгийн Уянга сумын Монгол Ардын Намын хороо
Өмнөговь аймгийн Номгон сумын Монгол Ардын Намын хороо
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Монгол Ардын Намын хороо
Сэлэнгэ аймгийн Орхон сумын Монгол Ардын Намын хороо
Төв аймгийн Угтаалцайдам сумын Монгол Ардын Намын хороо
Увс аймгийн Малчин сумын Монгол Ардын Намын хороо
Ховд аймгийн Булган сумын Монгол Ардын Намын хороо
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Монгол Ардын Намын хороо
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Монгол Ардын Намын хороо
Багануур дүүргийн 4-р хорооны Монгол Ардын Намын хороо
Багахангай дүүргийн 2-р хорооны Монгол Ардын Намын хороо
Баянгол дүүргийн 21-р хорооны Монгол Ардын Намын хороо
Баянзүрх дүүргийн 16-р хорооны Монгол Ардын Намын хороо
Налайх дүүргийн 1-р хорооны Монгол Ардын Намын хороо
Сонгинохайрхан дүүргийн 39-р хорооны Монгол Ардын Намын хороо
Сүхбаатар дүүргийн 8-р хорооны Монгол Ардын Намын хороо
Хан-Уул дүүргийн 13-р хорооны Монгол Ардын Намын хороо
Чингэлтэй дүүргийн 7-р хорооны Монгол Ардын Намын хороо

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22