Dark Light
Нийгэм | 2026-03-01

ЦАГААННУУР СУМАНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ШИНЭ СУРГУУЛЬ БАРИНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг болон Азийн хөгжлийн банкны төлөөлөл Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ажиллалаа. 
Дархадын хотгорт үзэсгэлэнт байгальд оршдог энэ сум дархад ястан болон тува, халх  үндэстнээс бүрдсэн 2200 орчим хүн амтай.  Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх сумдаас гадна ОХУ-ын Буриад болон Тува улстай хиллэдгээрээ онцлогтой. 
Улсын хэмжээнд яндантай зуух ашиглаж байгаа хоёр сургууль байгаагийн нэг нь энэ сумынх. Мөн цэцэрлэг бас галладаг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 ортой цэцэрлэг баригдаж байгаа бөгөөд ирэх хичээлийн жилд ашиглалтад орохоор хүүхдүүд дулаан байранд сурч хөгжил нөхцөл бүрдэнэ.  
Харин сургуулийн тухайд хуучин барилга нь 1999 онд галд  шатсан тул нутгийн иргэдийн санаачилгаар олон улсын байгууллагуудын хандив дэмжлэгээр шинэ сургуулийн барилга барьсан байдаг. Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул гээд дархадын гурван сумын 264 мужаан ур ухаанаа дайчлан жил хүрэхгүй хугацаанд барьж босгосон энэхүү барилга нь түүхэн үүргээ гүйцэтгэсэн хэдий ч хүүхэд эрүүл, аюулгүй орчинд суралцах шаардлага хангахгүй болсон. 
2023 оноос шинэ сургууль барих зардлыг улсын төсөвт суулгаж, есөн удаа тендер зарласан ч гүйцэтгэх компани олдоогүй. Учир нь газар зүйн байршлын хувьд алслагдсан тул тээврийн зардал өндөр гардаг, хөрс нь зөөлөн, намаг ихтэй болохоор өндөр даацын ачааны тэрэг явахад хүндрэлтэй байдаг гэх мэтчилэн өртөг зардал өндөр гарах учраас аж ахуйн нэгжүүд алдагдалд орохоос болгоомжилж, зориглож ордоггүй гэдгийг нутгийн удирдлагууд хэлж байна. 2025 оны хувьд төсвийн хэмнэлтийн хүрээнд зөвхөн өмнөх онуудад эхлүүлсэн барилгуудыг үргэлжлүүлэн барих бодлого барьж ажилласан. 
Харин энэ удаа Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шинэ сургууль барихаар шийдвэрлэснийг Боловсролын сайд П.Наранбаяр хэлэхэд сургуулийн багш, ажилчид, сурагчид, эцэг, эхчүүд талархалтайгаар хүлээж авлаа.
Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн, П.Ганзориг нар тус суманд ажиллах үеэрээ иргэдтэй мөн уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22