Dark Light
Нийгэм | 2026-03-01

IV САРЫН НЭГЭНД ДУЛААНЫ V СТАНЦЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.03.01) эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар холбогдох албаныхантай уулзаж, үүрэг өгөв.
“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн газар шорооны ажлыг өнгөрсөн 7 хоногт эхлүүлж, өрөмдлөг хийж эхэлсэн талаар танилцууллаа. Төлөвлөгөөний дагуу ирэх дөрөвдүгээр сарын нэгэнд станцын барилгын ажлыг эхлүүлнэ гэв.
Мөн Баянгийн 660 мВт-ын цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл зэрэг асуудлуудаар холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл танилцуулга хийв.
Ерөнхий сайд эрчим хүчний салбарын найдвартай, тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд энэ сардаа багтааж танилцуулахыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарт чиглэл болголоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22