Dark Light
Нийгэм | 2026-03-01

"ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД БАЯРЛАЛАА ГЭДЭГ ҮГ Ч БАГАДНА"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дорнод аймгийн Халхгол сумын Засаг дарга Э.Бямбажаргалтай утсаар холбогдож, дараах тодруулгыг авлаа. Тэрээр Халхгол суманд энэ сарын 21-ний өдрийн цасан шуурганы улмаас үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар ажиллаж буй Зэвсэгт хүчний алба хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлэхийг хүссэн юм.
Халхгол суманд үүссэн гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэхгүй юу?
 
Энэ сарын 21-ний өдрийн цасан шуурганы улмаас сум орон нутагт маань нэлээдгүй хохирол учирч, малчид зон олонд маань хэцүүдлээ. Хоёр хүний алтан амь үрэгдэж, олон мянган мал уруудаж, орон нутгийн зам даваа бүрэн хаагдлаа. Харин аймгийн удирдлага, төрийн цэргийн байгууллагуудын томилгоот бүлэг, сум орон нутгийн төрийн алба хаагчид, иргэд олон нийт хамтран гамшгийн хор уршгийг бууруулахад өндөр ачаалалттай ажиллаж, нөхцөл байдал арай дээрдэж байна. Яг одоо гэхдээ цас орж л байна. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчид цастай байна гээд зүгээр суусангүй, өвөлжөө нь цасанд дарагдсан айлд тусламж үзүүлэхээр өглөө сумын төвөөс хөдөлсөн.
 
Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр салбарын томилгоот бүлэг гамшгийн хор уршгийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ талаар?
 
Тэгэлгүй яах вэ, байгалийн давагдашгүй гамшгийн өмнө хүн хүчний дэмжлэгээс том тусламж гэж юу байх билээ. Халхголчуудынхаа нэрийн өмнөөс дэд хурандаа Б.Адъяа захирагчтай Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 20 цэргийн алба хаагч, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хошууч А.Сүрэнхүү захирагчтай 329 дүгээр салбарын 6 цэргийн алба хаагчид чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цэргийн хэдэн хүүхдүүдэд баярлалаа гэдэг үг ч багадна. Эргэн тойрон нь цасаар битүү хучигдаж, мал ахуй нь уруудаж, зам даваа нь хаагдаж, яахаа ч мэдэхгүй хэцүүдсэн манай нутгийн иргэдэд цэргийн алба хаагчид үнэхээр том тус хүргэлээ.
Цэргийнхэн нээрээ нэг ч минут зүгээр сууж чаддаггүй, туслахын төлөө гүйж явдаг залуучууд юм байна. Хэрэв боломжтой бол энэ цэргийн залууст БХЯ, ЗХЖШ, ХЗЦК-аас хүртээдэг шагналаа өгөөсэй гэж хүсэх байна. Хүнд урам зориг хэрэгтэй. Удахгүй “Монгол цэргийн өдөр” ч боллоо шүү дээ. “Үүрэг өгөхөд үгүй гэж хэлдэггүй цэргийнхэн” гэдгийг үнэхээр л өөрсдийн биеэр үлгэрлэж яваа алба хаагчдад манай сумын иргэд талархаад баршгүй.
Зэвсэгт хүчний 329 дүгээр салбарынхан буусан бол Зэвсэгт хүчний 327 дугаар ангийнхан одоо ч гэсэн ажиллаж байна. Манай цэргийн залуус өдөржин малчдад туслаад тэндээ хоноглож байсан бол өчигдрөөс нөхцөл байдал арай дээрдэж, сумын төвийн зочид буудалд амарч байгаа.
 
20 гаруй мянган мал уруудаад олдоогүй байгаа гэсэн мэдээлэл байсан?
 
Байгаа газрыг нь тогтоосон, цаг агаар харьцангуй тогтвортой болоход уруудсан малаа авчирна. Цаг агаарын мэдээллээр энэ сарын 3-ны өдөр мөн цочир хүйтэрч, цасаар шуурна гэсэн учраас үүнтэй уялдуулан зарим ажлаа төлөвлөн зохион байгуулж байна.
 
 

Эх сурвалж | Хуурай замын цэрэг
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22