Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын өгсөн мэдээгээр өнөөдөр буюу 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнөөс эхлэн 03-ны өдрийг хүртэл нийт нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи зүүн хойноос баруун хойш эргэж секундэд 12-14 метр, Матад, Халхголын сав нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэх, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Үүний улмаас зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, мөстөх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг аюултай нөхцөл байдал бий болохыг анхааруулж байна.
Цаг агаарын энэхүү аюулт үзэгдэлтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 03 дугаар сарын 01-02-нд шилжих шөнийн 04:00 цагаас эхлэн 03 дугаар сарын 03-ны өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд нийт сумдаас орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг, мөн дээрх хугацаанд хилийн Хавирга-Архашаат боомтоор нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг тус тус хязгаарлахаар шийдвэрлэлээ.
Иргэд, жолооч нар цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж, онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
АДМИН







Нийгэм








