Dark Light
Нийгэм | 2026-03-01

ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
 
03-р сарын 02-ны өдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд болон зүүн хэсэг, Дорнодын нутгаар цасан шуурга шуурч, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Өмнөговийн хойд болон зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
 
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  
 
 03-р сарын 02-нд ихэнх нутгаар, 03-нд нутгийн зүүн хагаст, 04-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул зам даваа, гүвээнд харагдах орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
 
2026 оны 03-р сарын 01-ний 20 цагаас 03-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: Ихэнх нутгаар өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хүйтний эрч чангарч, Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -36...-41 градус, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -29...-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -23...-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутаг, цас багатай нутгаар -11...-16 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн, 
 
өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -18...-23 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +1...-4 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -14...-16 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -23...-25 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.
 
2026 оны 03-р сарын 03-наас 2026 оны 03-р сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  
 
 03-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна, 04-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 05-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 06-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 03-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө +1...-4 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 05-нд нутгийн баруун хагаст, 06-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22