Dark Light
Нийгэм | 2026-03-01

ХОНЬ: ГАДААД ҮЗЭМЖ ЧУХАЛ САНАГДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өнөөдөр оюуны бүтээмж өндөр байгаа тул хичээл зүтгэл шаардсан ажилд төвлөр. Шинэ адал явдал танд аз завшаан авчрах мэт санагдаж магадгүй. Цаг хугацаа, эрч хүч тийм ч их зарцуулахгүйгээр илүү үр бүтээл, амжилт хүрэхийг хүснэ. Гадаад үзэмж чухал санагдана. Та бусдад сайхан харагдахын тулд дэлгүүрээс шинэ хувцас худалдан авах бололтой. 

Үхэр: Танил дурсамж таны бодол санааг өөр тийш хөтөлнө. Яг юу мэдэрснээ хайртай хүндээ хэлэх нь таны зүрх сэтгэлийн бодит илэрхийлэл байх болно. Бусад хүмүүс таныг зөвхөн хэлсэн үгээр тань бус хийж гүйцэтгэсэн ажлаар тань үнэлэх болно. Бусдын сэтгэлийг хэрхэн хөдөлгөх, таны хувьд юу зөв эсэхийг тунгаан бодох цаг нь болжээ. 

Ихэр: Өнөөдөр зөв буруу зүйл аль алийг нь хийж байгаа юм шиг мэдрэмжийг мэдэрнэ. Уян хатан байдал чухал. Хэрвээ хүчин чармайлт гаргаж чадвал таныг зовоож байсан олон асуудлыг шийдэж чадна. Гэхдээ бас өөрийгөө хэт хүчлэх гэсний хэрэггүй. Өөрчлөлт хийж, нээлттэй бай. Эрч хүч тань бага байгаа юм шиг мэдрэгдэх боловч, хайрын халуун илч энэ бүгдийг нөхөж чадна. Гэр бүлийн урин дулаан уур амьсгал чухал үе.

Мэлхий: Өнөөдөр аливаа зүйлийг богино хугацаанд гүйцэтгэх чадвартай байхын зэрэгцээ хийж байгаа зүйлдээ итгэлтэй төгс байх болно. Мөн бусад хүмүүсийн сэтгэл зүйн байдал таны сонирхлыг их татах бололтой. Амьдралын буруу зуршлын хор уршгийн талаар та бусдад сайн тайлбарлаж чадна. Нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслах сайн үйлсэд оролцсоноор та сэтгэл хангалуун байх болно. Завгүй ажлын хуваарьтай байсан ч хайр дурлалын харилцаа болон гэр бүлдээ зориулж цаг гарга. Таны сэтгэл санаа тайван байгаа үедээ ихийг бүтээх болно.

Арслан: Ажил хэрэгт шаардлагатай өөрчлөлт хийхэд бэлэн бай. Та санамсаргүйгээр бусдыг эвгүй байдалд оруулж магадгүй. Эсвэл хэн нэгэн танаас хариу тус нэхэж мэднэ. Хууран мэхлэх оролдлоготой ч тулгарах эрсдэл байна. Өөрийгөө хамгаалах болон бусдад итгэл үнэмшил бий болгоход анхаарлаа хандуул. Өнгөрсөн үйл явцаас үүссэн нуугдмал асуудлууд ил болж төвөг удах ч тоох хэрэггүй. 

Охин: Энэ өдөр зөн совин болон үнэнд ойрхон мэдээлэл хоёрыг харьцуулж дүгнэлт гарга. Ажил хэргийн харилцаа хэцүү байж магадгүй учраас та хүчтэй бас тогтвортой бай. Од эрхэс таны мөнгө, санхүүгийн байдалд тогтворгүйгээр нөлөөлж байна. Санхүүгийн хямралд орох, дэмий гомдол гарган суухыг өөртөө бүү зөвшөөр. Энэ үед та эртний харилцаа холбоогоороо дамжуулан давуу тал олж чадна. 

Жинлүүр: Муу хэл ам, худал хов живээс хол бай. Сэтгэл хөдлөлөө тайван илэрхийлж, өөртөө бүрэн итгэлтэй бай. Өнөөдөр ашигтай ажлын санал ирсэн ч өөртөө өгөх ачааллыг тооц. Эсвэл итгэлтэй хүндээ даатгасан ч болно. Харилцаатай холбоотой асуудал үүсэх бололтой. Сайхан сэтгэлээр тусламжийн гараа сунгавал хэзээ нэг өдөр хариу нь танд ирнэ. 

Хилэнц: Одоогийн байр суурийг бататгах зорилгоор санаачилгыг гартаа авах шаардлага үүснэ. Гэхдээ хэрэгцээтэй үед аль болох төлөв төвшин байхыг од эрхэс зөвлөж байна. Сэтгэл хөдлөлөө хянаж чадвал үр дүн сайн байх болно. Бүтээлч авьяасаа нээснээр олон шинэ санаа төрөх болно. Хамтрагчаа илэн далангүй байхад хүргэж чадвал өөртөө татах боломжтой. Шинэхэн хайр дурлалын харилцаа нь таны хүсэж байсан мэдрэмжийг өгч чадахгүй байгаа бол өөрчлөлт хийх гээд үз.

Нум: Өнөөдөр таны сэтгэл хөдлөл их байна. Эргэн тойрноо хүлээн зөвшөөрч чадвал таны урам зориг, баяр баясал нэмэгдэх болно. Энэ өдөр хайртай хосууд онцгой зүйлийг сэтгэвэл үр дүн нь хэн хэнийг нь гайхшируулах болно. Хайр дурлалын мэдрэмж өөрчлөгдөж байгаа учир хувийн амьдралдаа бодитоор ханд. Хэрэв та ажил дээрээ баяр хөөр, сэтгэл хөдлөлөөс ангид байдаг бол энэ өдөр шинэ боломж сонголтуудыг олж харах хэрэгтэй.

Матар: Та хүссэн хүсээгүй өнөөдөр өөртөө олны анхаарал татах байдал үүснэ. Од эрхэс ивээх тул аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролц. Чухал эрсдэлтэй шийдвэр гаргахаас бүү ай. Гэхдээ хангалттай их мөнгөгүй бол хөрөнгөө зарцуулах асуудал дээр болгоомжтой байх хэрэгтэй. Энэ нь та худалдаа наймааг анхаарч хэрэггүй гэсэн үг биш. Харин ч урьдаас илүү олон талын мэдрэмжтэй байх хэрэгтэй. 

Хумх: Хийсэн ажлын үр дүн таныг баярлуулах болно. Гэхдээ бусдад туслан, хүндрэл бэрхшээлээс нь жаахан ч гэсэн хөнгөлөхөөс бүү татгалз. Өнөөдөр найз нөхөдтэйгөө уулзах эсвэл зарим нэг чухал хүмүүстэй санамсаргүй танилцах бололтой. Гэхдээ хэт олны хөл үймээнээс үүсэх асуудал таны эрч хүчнээс ихээхэн хумсалж мэдэх юм. 

Загас: Гадаад харилцаагаа сайжруулах зорилготой хүмүүс цахим орчин түлхүү ашиглах тухай бодоод үзээрэй. Шинэ санаагаа хэрэгжүүлбэл хүмүүсийн сонирхлыг их татах болно. Оюун ухаан тэлж өргөжих тул эрч хүчтэй байна. Ажлын бүтээмж өндөртэй байх тул бусад хүмүүс таныг бишрэн хүндлэх болно. Өнөөдрийн үзэж харсан зүйлс таны амьдралыг зарим нэг байдлаар өөрчилнө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22