Dark Light
Нийгэм | 2026-03-01

ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ДАВХАР ДҮЙЧИН ТОХИОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны гуравдугаар сарын 2-ны өдөр, хаврын тэргүүн сарын шинийн арван дөрөвний энэ билигт сайн өдөр Өндөр Гэгээний давхар дүйчин тохиож байна.
Хаврын тэргүүн сарын шинийн 1-нээс 15-ны хооронд Бурхан багш тэрсүүдийн зургаан багшийг номын хүчээр ялан дийлж, их рид хувилгаан үзүүлсэн дүйчэн өдрүүд тохиодог хэмээн сударт өгүүлдэг. 
Харин шинийн 14-ний энэ өдөр Өндөр Гэгээн Занабазарын жанч халсан өдөр давхар тохиодог тул ийнхүү “давхар дүйчин” хэмээн нэрийддэг билээ.
Энэ өдөр хийд, дацанд Өндөр Богдын өөрийн зохиосон “Норовбадам” маанийг цогчэн их унзад жавдан дээрээ босож, хүндэтгэл төгөлдөр татдаг уламжлалтай. Мөн Өндөр Богдын өөрийн гараар урласан хэвийн загвараар боов хийж, цагаан сарын их ерөөлд хурж буй лам хуврагуудад өргөдөг заншил бий. 
Энэ бүхэн нь багшийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн дээдэлж, сургаал номыг нь залгамжлан түгээхийн илэрхийлэл юм.
Монголын түүхийн эгзэгтэй цаг үед аж төрж, Халх, Ойрадын үе дамжсан тэмцэл зөрчлийг амирхуулахын төлөө Өндөр Гэгээн улс орон үеийн үед амгалан мандан бадрахын ерөөлийг шингээж “Цагийг тохинуулах залбирал” буюу олноо “Адистидийн дээдийг хайрлагч эх” хэмээн алдаршсан Жинлав чогзолма номыг айлдан бичиж, амны уншлага болгохыг зарлигласан байдаг.
Иймээс Монголын анхдугаар Богд Жавзандамба Хутагтын жанч халсан энэ давхар дүйчин өдөр монголчууд бид нийтээрээ “Адистидийн дээдийг хайрлагч эх буюу Цагийг тохинуулах залбирал” хэмээх номыг уншин, эв нэгдэл, амгалан тайвныг сэтгэлдээ бясалган, ном буянд шамдах нь зохистой хэмээн уламжилж иржээ.

Эх сурвалж | Гандантэгчэнлин Хийд
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22