Dark Light
Нийгэм | 2026-03-02

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ШВЕД, НОРВЕГ УЛСАД АЙЛЧИЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
​Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергардын урилгаар 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд, Норвегийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдегийн урилгаар 3 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд тус тус албан ёсны айлчлал хийнэ.
​Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дээрх улсын Гадаад хэргийн сайд нартай тус тус албан ёсны хэлэлцээ хийн төр, засгийн удирдлагуудтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
​Монгол Улс Шведийн Хаант Улстай 1964 оны 6 дугаар сарын 30-нд, Норвегийн Хаант Улстай 1968 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тус тус дипломат харилцаа тогтоосон.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22