МАН-ын дэргэдэх Социал демократ монголын эмэгтэйчүүдийн холбооноос (СДМЭХ) зохион байгуулж буй “MENTOR-105” хөтөлбөр энэ сарын 1-нд нээлтээ хийлээ.
“МЕНТОР-105” хөтөлбөр нь өндөр ёс зүйтэй, мэдлэг, туршлагатай менторуудыг залуустай холбож, үнэт зүйлд суурилсан, үр дүнд чиглэсэн ментор–ментий харилцааг төлөвшүүлэх зорилготой. Мөн менторингийн соёлыг хөгжүүлэхийн зэрэгцээ улс орны эдийн засаг, бизнес, улс төр, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах “she for she” хөтөлбөр юм.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, УИХ-гишүүн Б.Хэрлэн, Д.Ганмаа, М.Энхцэцэг болон нийслэл, орон нутгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцов.
Хөтөлбөрийг Монгол орны баруун, зүүн, хойд, өмнөд, төвийн болон хангайн 6 бүсэд хэрэгжүүлэх бөгөөд бүс бүрд 10 ментор 10 ментий, нийслэлд 45 ментор 45 ментийг зургаан сарын хугацаанд бэлтгэх юм байна.
“МЕНТОР-105” хөтөлбөр 2026 оны 08 дугаар сард хаалтаа хийж, нийт 105 ментор 105 ментийг хөгжүүлсэн үр дүнгээ тайлагнахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийг СДМЭХ-ны Нийслэл хариуцсан Дэд ерөнхийлөгч Б.Ану-Үжин зохион байгуулж, хэрэгжүүлж байна.
АДМИН







Нийгэм









