Dark Light
Нийгэм | 2026-03-02

05-НААС ИХЭНХ НУТГААР ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 03 дугаар сарын 02-ноос 03 дугаар сарын 11-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
02-нд нутгийн зүүн хагаст, 03-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг онцгойлон анхааруулж байна.
 
05-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
 
Хур тунадас: 02-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна, 04, 06-нд Хангайн уулархаг нутгаар, 05-нд Алтайн уулархаг нутгаар, 07-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 08-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 02-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 03-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -22...-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -17...-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө 0...-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 03 дугаар сарын 05-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -16...-21 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 04-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. 
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 02-04-нд хүйтэн, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-32 градус, бусад хэсгээр -20...-25 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна. 03 дугаар сарын 06-наас өдөртөө хүйтний эрч суларч Яармаг-Сонгины орчмоор -20...-25 градус, бусад хэсгээр -14...-19 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00