Dark Light
Нийгэм | 2026-03-02

МОНГОЛ ХУРАНДАА НИЙГЭМЛЭГИЙГ “СҮЛДЭТ БАГАНА” ШАГНАЛААР ШАГНАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жил, “Монгол хурандаа” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр /2026.03.02/ боллоо.
Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, үе, үеийн хурандаа цолтнууд, тэдний ар гэрийн төлөөлөл, албаны хүмүүс оролцлоо.
Үйл ажиллагааны үеэр “Монгол хурандаа” нийгэмлэгийг ХХЕГ-ын даргын тушаалаар Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналаар шагнасныг ХХЕГ-ын Ар тал, зэвсэглэл, инженер, техник эрхэлсэн дэд дарга, хурандаа О.Азхүү гардуулан өглөө.
Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шагналаар зарим ахмад хилчин шагнуулахын зэрэгцээ “Монгол хурандаа” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00