Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа. Иргэд, малчид, тээвэрчид та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Аюултай үзэгдлийн анхааруулга
03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө
Хэнтий аймгийн зүүн,
Сүхбаатар аймгийн хойд хэсэг,
Дорнод аймгийн нутгаар
цасан шуурга шуурна.
03-нд зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын зүүн хэсгээр, 04-нд Халх гол-ын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Үүний улмаас:
-
Зам даваа, гүвээнд харагдах орчин хязгаарлагдах
-
Халтиргаа гулгаа үүсэх
-
Салхи шуурганы улмаас мал аж ахуй, тээвэрлэлтэд хүндрэл гарах
эрсдэлтэй байна.
03-р сарын 02-ны 20:00 цагаас 03-р сарын 03-ны 20:00 цаг хүртэл
Хур тунадас
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.
Шөнөдөө төвийн аймгуудын зүүн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын хойд болон зүүн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи
Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6–11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13–15 м/с хүрч ширүүснэ.
Агаарын температур
-
Шөнөдөө ихэнх нутгаар -23…-44° хүйтэн
-
Өдөртөө -4…-30° хүйтэн
-
Говийн баруун өмнөд хэсгээр +3…-2°
Хугацааны эхээр ихэнх нутгаар жавартай, эрс хүйтэн байна.
Орон нутгийн мэдээ
Улаанбаатар хот орчмоор
Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй.
Салхи баруун хойноос 6–11 м/с.
Шөнөдөө -24…-31°, өдөртөө -14…-16° хүйтэн.
Багануур орчмоор
Шөнөдөө ялимгүй цас орно.
Шөнөдөө -28…-30°, өдөртөө -17…-19°.
Тэрэлж орчмоор
Шөнөдөө ялимгүй цас орно.
Шөнөдөө -31…-33°, өдөртөө -17…-19°.
03-р сарын 04–08-ны урьдчилсан төлөв
-
04-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх гол-ын сав газраар ялимгүй цас
-
05-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар
-
06-нд Хангайн уулархаг нутгаар
-
07-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, зарим нутгаар 12–14 м/с хүрч ширүүснэ.
Температурын төлөв
-
Шөнөдөө -13…-41°
-
Өдөртөө +2…-28°
05-нд баруун хагаст, 06-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм









