Dark Light
Нийгэм | 2026-03-03

СОНСГОЛЫН АСУУДАЛ АХМАДУУДЫН АСУУДАЛ БИШ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Дэлхийн сонсгол хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг сонсголын эрүүл мэндийг хамгаалах, сонсгол буурах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дуу чимээний хор нөлөөг олон нийтэд ойлгуулах зорилготойгоор зохион байгуулдаг. Судалгаагаар дэлхий даяар 1.1 тэрбум орчим залуучууд чанга хөгжим, чихэвчний буруу хэрэглээ болон орчны хэт их дуу чимээний улмаас сонсголоо алдах эрсдэлтэй байгааг тогтоосон. Сонсголын асуудал зөвхөн ахмад настнуудын асуудал биш, бүх насныханд, ялангуяа залуу хүмүүст бодит асуудал болж байна.

Хот суурин газарт дуу чимээний бохирдол илүү төвлөрсөн хэлбэртэй, тасралтгүй үргэлжилдэг. Авто замын хөдөлгөөний дуу, дуут дохио, барилгын ажил, үйлдвэр, олон нийтийн арга хэмжээ зэрэг нь өдөр, шөнөгүй тодорхой хэмжээний децибелийн ачаалал үүсгэдэг. Ялангуяа нийтийн тээвэр, замын түгжрэл ихтэй бүсэд амьдардаг иргэд өдөр тутамдаа дуу чимээний бохирдолд амьдардаг.
Хотын иргэдийн хувьд дуу чимээ нь анзаарагдахаа больсон байдаг. Удаан хугацаанд чимээний нөлөөнд байх нь сонсгол аажмаар муудах, нойргүйдэх, анхаарал төвлөрөл сулрах, цочромтгой болох шалтгаан болдог. Ялангуяа нийтийн тээвэр, замын түгжрэл ихтэй бүсэд амьдардаг хүмүүс илүү өртөмтгий байдаг.

Хөдөө орон нутаг байгалийн нам гүм орчноороо ялгардаг ч, зарим тохиолдолд уул уурхай, хүнд даацын техник, трактор, баяр наадмын чанга хөгжим зэргийн чанга чимээ нь богино хугацаанд өндөр децибелийн ачаалал өгдөг.
Эдгээр нь хотынх шиг тогтмол биш ч гэлээ гэнэтийн, огцом шинжтэй тул хамгаалалтгүй үед сонсголд шууд гэмтэл учруулах эрсдэлтэй. Ялангуяа хамгаалалтын хэрэгсэлгүй ажилладаг иргэд илүү эрсдэлд ордог байна.

Дуу чимээний сөрөг нөлөө
• Сонсгол аажмаар муудах, чих шуугих
• Нойргүйдэл, ядрах
• Анхаарал төвлөрөл буурах
• Сэтгэл түгших, цочромтгой болох
• Зүрх судасны өвчний эрсдэл нэмэгдэх
Түүнчлэн чихэвчээр удаан хугацаанд, өндөр дуугаар хөгжим сонсох нь дотоод чихний мэдрэлийн эсийг гэмтээж, эргэшгүй өөрчлөлтөд хүргэх аюултай.

Сонсгол хамгаалах нь энгийн дадлаас эхэлнэ
• Чихний эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах
• Чихэвчний дууг хэт чангалахгүй байх
• Чимээ ихтэй орчинд чихний бөглөө, хамгаалалт хэрэглэх
• Ажлын байрны хөдөлмөр хамгааллын стандартыг мөрдөх
• Залуусын дунд дуу чимээний хор нөлөөний талаар мэдлэг олгох

Сонсгол бол нэгэнт гэмтсэн тохиолдолд бүрэн сэргээхэд бэрх эрхтэн. Тиймээс урьдчилан сэргийлэх нь чухал. Сонсголоо хамгаалах нь хувь хүний хариуцлага, нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал юм. Энэхүү асуудал нас хамаарахгүй. Энэ бол хувь хүний хариуцлага төдийгүй нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал юм. Хот, хөдөөгийн ялгааг үл харгалзан дуу чимээний бохирдол хүн бүрийн амьдралд нөлөөлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00