Dark Light
Нийгэм | 2026-03-03

ДЭЛХИЙН СОНСГОЛ ХАМГААЛАХ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Жил бүрийн 3 дугаар сарын 3-ны өдөр дэлхий нийтээрээ “Дэлхийн сонсгол хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдөр нь сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх боломжийн талаар олон нийтэд мэдээлэл түгээх, ялангуяа хүүхдийн сонсголын эрүүл мэндэд анхаарал хандуулах зорилготой.

Дэлхий дахинд хүүхдийн дунд чихний үрэвсэл, архаг идээт үрэвсэл, хулхин бөглөө зэрэг өвчлөл түгээмэл хэвээр байна. Эдгээр өвчнүүдийн онцлог нь:

  • Ихэнх нь урьдчилан сэргийлэх боломжтой
  • Эрт үедээ эмчлэх бүрэн боломжтой
  • Зарим тохиолдолд шинж тэмдэг нь аажим, анзаарагдахгүй эхэлдэг.

Сонсгол бууралт нь гэнэт үүсэхээс гадна аажмаар, үл мэдэг эхэлж, цаг хугацааны явцад даамжирч хүндэрдэг. Хүүхэд өөрөө сонсгол муудсанаа ойлгохгүй байх, эсвэл илэрхийлж чадахгүй байх нь элбэг.

Судалгаагаар дэлхийн хэмжээнд 5-19 насны 90 сая орчим хүүхэд сонсгол бууралттай байна. Хамгийн чухал нь хүүхдийн сонсгол бууралтын 60 гаруй хувийг энгийн, зардал багатай нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийн тусламжтайгаар урьдчилан сэргийлэх боломжтой байдаг.

Үүнд:

  • Дархлаажуулалт
  • Чихний үрэвслийг цаг алдалгүй эмчлэх
  • Эрүүл ахуйн зөв дадал хэвшүүлэх
  • Чанга дуу чимээнээс хамгаалах
  • Эцэг эхийн мэдлэг, хяналтыг сайжруулах зэрэг орно

Хэрэв хүүхэд:

  • Хэлсэн зүйлийг лавлан асуух
  • Анхаарал төвлөрөл, сурлагын амжилт төдийлөн сайн биш байх
  • Чих өвдөж байна гэсэн зовуурьтай эсвэл чихнээс булаг гарах
  • Үг, хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой зэрэг эдгээр шинжүүд нь хүүхэд чих болон сонсголын асуудалтай байгааг илэрхийлдэг.

Хэрэв хүүхдийн сонсгол бууралтыг анзаарахгүй орхивол хүүхдийн сонсох чадварт нөлөөлөөд зогсохгүй хэл ярианы хөгжил, танин мэдэхүй болон нийгмийн хөгжилд ноцтой сөрөг үр дагавар учруулснаар сурлагын амжилт буурах, хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдах, цаашилбал эдийн засгийн хохирлыг бий болгодог.

Хүүхдийн чихний өвчлөл, сонсгол бууралтыг эрт илрүүлж, цаг алдалгүй эмчилснээр:

  • Хэл яриа хэвийн хөгжих
  • Амжилттай суралцах
  • Өөртөө итгэлтэй, идэвхтэй нийгмийн гишүүн болох
  • Ирээдүйн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн боломжоо хадгалах боломж бүрддэг.

Эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөмж:

  • Хүүхдийнхээ сонсох чадварт анхааралтай ажиглалт хийж хэвших
  • Чих өвдөх, булаг гарах зэрэг зовуурийг тоолгүй өнгөрөөхгүй байх
  • Өрхийн эмч, чих хамар хоолойн эмчид тогтмол үзүүлэх
  • Чанга дуу чимээтэй орчноос хамгаалах
  • Хүүхдэд чих ухах буруу дадлыг хэвшүүлэхгүй байх

Сонсгол бол хүүхдийн хөгжлийн суурь чадвар юм.

Дэлхийн сонсгол хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд бүрийн сонсголыг хамгаалж, эрт илрүүлж, эрт эмчилж, ирээдүйг нь хамгаалахыг уриалж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00