Арав хоногийн сүүлийн өдөр хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 65 хувьд цастай байгаагаас:
Увс (Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Наранбулагийн хойд, Цагаанхайрхан), Ховд (Үенч, Алтай), Завхан (Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Тэс, Асгат), Говь-Алтай (Тонхил, Бугатын баруун), Хөвсгөл (Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур), Сэлэнгэ (Ерөө, Хүдэр, Хушаат, Сант, Жавхлант), Төв (Эрдэнэ, Мөнгөнморьтын хойд), Дархан-Уул (Хонгорын зүүн хойд)-т 21 см-ээс дээш зузаан, 0.16-0.39 г/см3 нягттай,
Баян-Өлгий (Сагсайн өмнөд, Булган), Увс (Сагил, Түргэн, Тариалан, Давст, Тэс, Зүүнхангай, Өндөрхангайн хойд), Ховд (Булган), Завхан (Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Алдархаан, Эрдэнэхайрхан, Отгон), Хөвсгөл (Цагаан-Үүр, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ), Булган (Тэшиг, Хутаг-Өндөр, Хангал, Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур), Сэлэнгэ (Алтанбулаг, Цагааннуур, Шаамар, Баруунбүрэн, Баянгол, Орхонтуул, Орхон, Мандал, Түшиг, Зүүнбүрэн, Сүхбаатар, Сайхан), Дархан-Уул (Дархан, Шарын гол, Орхон), Төв ( Заамар, Жаргалантын хойд, Батсүмбэр), Өвөрхангай (Сант болон Баянголын өмнөд, Гучин-Усын өмнөд), Хэнтий (Баян-Адрага, Жаргалтхаан, Баянмөнх, Хэрлэн, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Дадал, Гурванбаян), Дорнод (Чулуунхороот, Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Цагаан-Овооны зүүн, Сэргэлэн, Чойбалсан, Хэрлэн)-д 11-20 см зузаан, 0.11-0.30 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.07-0.37 г/см3 нягттай байна .
Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Нөмрөг, Баян-Уул, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Хушаат, Хүдэрт 31-45 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурсан байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
Өнгөрсөн арав хоногт агаарын температур төв, говь болон зүүн аймгуудын нутгаар дунджаас 1.1...1.3 градус дулаан, баруун аймгуудын нутгийн ихэнх хэсгээр -1.1...-8.7 градус хүйтэн бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим ба түүнээс бага орсон байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-28 м/с буюу аюултай үзэгдлийн, Дорноговийн Хөвсгөл, Говь-Алтайн Бугат, Өмнөговийн Цогт-Овоод 30-31 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Мөн Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Дундговийн ихэнх, Баян-Өлгий, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим нутгаар өдөртөө 0...13 градус дулаарч, цасан бүрхүүл хайлж багассан байна.
Цаг агаарын тааламжгүй нөхцөлийн улмаас 2 дугаар сард 28000 орчим толгой мал хорогдсон байна. Үүнээс: бэлчээр мөсжсөнөөс Өвөрхангайд 9600 гаруй, цасан шуурганы улмаас Дундговьд 3200, Дорнодод 2600 гаруй; Сүхбаатарт 120, их хүйтэн, цаснаас Увсад 2600, Говь-Алтай, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд, Булган, Төв, Хөвсгөл, 100-900 толгой мал хорогдсон байна.
Малын бэлчээрлэлт цас болон хүйтрэлтийн улмаас Увсын Ховд, Сагил, Түргэн, Хяргас, Хөвсгөлийн Цагааннуур, Өвөрхангайн Баянгол, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Сант, Дорнодын Чулуунхороот сумдын нутгаар 8-10 хоногоор хүндэрсэн бол Ховдын Үенч, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Цагааннуур, Ерөө, Орхонтуул, Төвийн Угтаал, Дорнодын Халхгол, Сүхбаатарын Онгон, Дундговийн Адаацаг сумдын нутгаар 3-10 хоногоор саатсан байна.
МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх, мал төллүүлэх зэрэг ажлууд хийгдэж байна.
|
Эх сурвалж
| Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс,
|
АДМИН







Нийгэм








