Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг "Улаан-Ус" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 10 км/ Малчин Н.Б /68 настай, эрэгтэй/ нь 03 дугаар сарын 02-ны өдрийн 08:00 цагийн үед малдаа явган гараад сураггүй болсон гэсэн дуудлагыг, мөн өдрийн 17:30 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид ажиллаж, алга болсон газраас баруун хойд зүгт 7 км-т “Алсын худаг” гэдэг газраас иргэн Б-г эсэн мэнд олж, ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн байна.
Нийгэм | 2026-03-03
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм









