Өнөөдөр "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд Spring Airlines компанийн Шанхай-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгийг хүлээн авч, шинэ чиглэлийн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.
БНХАУ-ын анхны хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниудын нэг болох Spring Airlines нь 2026 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн Шанхай-Улаанбаатар–Шанхай чиглэлд тогтмол шууд нислэг үйлдэж байна.
Давтамж: Долоо хоногт 2 удаа
Хоёр улсын зорчигчдод илүү хүртээмжтэй, шууд, хямд өртөгтэй, хялбар аяллын боломж бүрдэж байгаагаараа онцлогтой.
Нислэгийн хуваарь:
- 9C7058 – Улаанбаатар хотоос 13:00 (орон нутгийн цагаар) хөөрч, 16:45 (Бээжингийн цагаар) Shanghai Pudong International Airport-д газардана.
- 9C7057 – Шанхай хотоос 08:00 (Бээжингийн цагаар) хөөрч, 12:00 (орон нутгийн цагаар) Улаанбаатарт ирнэ.
Шанхай хот нь БНХАУ-ын эдийн засаг, соёл, инновацын төв бөгөөд The Bund, Lujiazui, Shanghai Disneyland зэрэг аялал жуулчлалын гол бүсүүдтэй, мөн улсынхаа дотоодын болон олон улсын тээврийн чухал зангилаа хот юм.
Энэхүү шууд нислэг нээгдсэнээр:
- Бизнесийн айлчлал
- Аялал жуулчлал
- Суралцах, ажиллах
- Ойр дотнын хүмүүсээ эргэх зэрэг олон боломж илүү ойртож байна.
Түүнчлэн Монгол, Хятад 2 улсын хооронд хүмүүнлэгийн солилцоо, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал түлхэц болно.
Зорчигч та бүхэн нислэгийн тийзээ тус компанийн албан ёсны гар утасны аппликейшн болон WeChat Mini Program-аар дамжуулан худалдан авах боломжтой.
|
Эх сурвалж
| “Чингис хаан” Олон Улсын Нисэх буудал
|
АДМИН







Нийгэм









