Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр улсын хэмжээнд нийт 107,9 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа нь нийт хүн амын 3,2 хувийг эзэлж байна. Эдгээр иргэдийн 7,6 мянга нь сонсголын, 3,6 мянга нь хэл ярианы бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд 0-18 насны сонсголын бэрхшээлтэй хүүхэд 894 байна.
Жил бүрийн 03 дугаар сарын 03-ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд сонсголоо хамгаалах энгийн боловч үр дүнтэй дадлыг хэвшүүлэхийг уриалж “Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг.
Энэ өдөр сонсголоо хамгаалах уриалгыг иргэдэд хүргэхийн зэрэгцээ сонсгол хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн мэдээллийн хүртээмжийг сайжруулах, нийгмийн амьдралд тэгш хүртээмжтэй оролцоход дэмжлэг үзүүлэхийг олон нийтэд уриалдаг.
Монгол дохионы хэлний тухай хуулийн төслийг боловсруулан үзэл баримтлалыг батлуулан ажиллаж байна. Дохионы хэл нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүний танин мэдэх, үзэл бодол, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, нийгмийн харилцаанд оролцоход чухал үүрэгтэй бөгөөд ярианы хэлтэй зэрэгцэн оршдог боловч бүтцийн хувьд ялгаатай, дүрэм, үгсийн сан бүхий бие даасан хэл буюу сонсголгүй хүний эх хэл юм.

|
Эх сурвалж
| Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
|
АДМИН








Нийгэм









