Dark Light
Нийгэм | 2026-03-03

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДТАЙ ЗӨВЛӨЛДӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.03.03) иргэний нисэхийн салбарын удирдах албан тушаалтнуудтай зөвлөлдөх уулзалт хийлээ.
Уулзалтад Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, удирдлагууд, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч П.Ганболд, “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн болон дотоодын агаарын тээвэрлэгчдийн төлөөлөл болох “Aero Mongolia”, “Hunnu Air”, “Eznis Airways” зэрэг компанийн удирдлагууд оролцлоо.
Мөн Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын менежментийг хариуцагч Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Нода Тэцүо, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав нар оролцлоо.
Уулзалтын үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх ажлын хүрээнд Япон Улсад хийсэн албан айлчлалын үр дүнг танилцуулж, шинэ нисэх буудлын менежментийг сайжруулах, хамтарсан компанийн тогтвортой, үр ашигтай үйл ажиллагааг хангах чиглэлээр цаашид хамтран шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлуудын талаар санал солилцлоо.
Түүнчлэн шинэ нисэх буудлын үйлчилгээний чанар, менежментийг олон улсын жишигт хүргэх чиглэлээр салбарын уялдаа холбоог бэхжүүлэх, нягт хамтран ажиллах нь чухал байгааг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж | Зам, тээврийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00