Dark Light
Нийгэм | 2026-03-03

ХОТЫН ДАРГЫН АХЛАХ ЗӨВЛӨХ МИЯКОНОЖО ХОТЫН МАЛ АЖ АХУЙН АЛБАНЫ ДАРГАТАЙ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ахлах зөвлөх Ж.Батбаясгалан Мияконожо хотын Мал аж ахуйн албаны дарга Нишихата Юүичи болон холбогдох албаныхантай уулзлаа.

Уулзалтаар цаашид хотууд хоорондын хамтын ажиллагааг бодит төсөл, хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдээр баяжуулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал солилцлоо. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ахлах зөвлөх Ж.Батбаясгалан эрчимтэй өсөн тэлж буй Улаанбаатар хотын хувьд дэд бүтэц, хотын үйлчилгээ, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, хүртээмжтэй орон сууц зэрэг олон талт сорилттой нүүр тулж байна. Эдгээр асуудлыг зөвхөн улсын төсөвт тулгуурлан шийдвэрлэх боломж хязгаарлагдмал бөгөөд олон улсын санхүүжилт, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо, шинэлэг санхүүгийн хэрэгсэл, түншлэлийн механизм зайлшгүй шаардлагатай болж байна гэдгийг тодотгов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00