Dark Light
Нийгэм | 2026-03-04

ШВЕД УЛСЫН ВИЗИЙН ШААРДЛАГЫГ ХӨНГӨВЧЛӨХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергард нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Албан ёсны хэлэлцээний үеэр талууд дипломат харилцааны 60 гаруй жилийн түүхтэй Монгол, Шведийн харилцааг улам бүр өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтаар баяжуулах, мөн соёл, боловсрол, нийгмийн хамгаалал, аялал жуулчлал зэрэг салбарт эрчимжүүлэх өргөн боломж байгааг нотоллоо.

Швед Улсад оршин сууж буй 12 мянга гаруй монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлаар болон визийн шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр хоёр улсын хооронд холбогдох хэлэлцээрүүдийг байгуулах талаар хэлэлцсэн байна.

Эдийн засгийн өсөлт, экспортыг төрөлжүүлэх зорилтуудын хүрээнд гуравдагч хөрштэй худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх нь чухал байгааг манай талаас онцолж, байгаль цаг уурын нөхцөлийн хувьд ижил төстэй шведийн зах зээлд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх, мөн дэвшилтэд технологиор дэлхийд тэргүүлдэг шведийн компаниудтай хамтран ажиллах санал тавилаа.

Түүнчлэн хоёр орны харилцааг боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлж, Швед Улсад суралцах оюутны тоог эрчтэй нэмэгдүүлэх, түүх соёлын хамтарсан судалгаа хийж, монгол судлалыг дэмжих, улс орноо харилцан сурталчлах чиглэлээр ойр дотно хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Гадаад харилцааны сайд нар олон улс, бүс нутгийн харилцааны тулгамдсан зарим асуудлаар мөн дэлгэрэнгүй санал солилцсон бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотоллоо.

Энэ хүрээнд манай улс энэ жил Улаанбаатарт зохион байгуулах олон улс арга хэмжээ тухайлбал, “Улаанбаатарын яриа хэлэлцээ”, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP 17) зэрэгт Шведийн талаас дээд түвшний төлөөлөгч оролцоно гэдэгт итгэж буйгаа сайд Б.Батцэцэг илэрхийлж, Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергардыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлал хийхийг урьсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00