Dark Light
Нийгэм | 2026-03-04

ЧИНГЭЛТЭЙ: НАР, САЛХИ ХОСОЛСОН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУРШИЛТ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Чингэлтэй дүүрэгт нарны энерги, гадна агаарын урсгалыг хослуулсан сэргээгдэх эрчим хүчний шинэ туршилт эхэллээ.
Өнгөрсөн хугацаанд дүүргийн гэр хорооллын бүсэд нэг эх үүсвэрт тулгуурласан сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжсэн. Энэ удаа хоёр сэргээгдэх эрчим хүчийг хослуулан өрхийн дулааныг 100 хувь хангах туршилтыг Эко сквер энержи компанийн инженерүүдтэй хамтран хийж байна.
Хосолсон сэргээгдэх эрчим хүчний систем хэрхэн ажиллах вэ?
Голомт банкны санхүүжилтээр дүүргийн 300 өрхөд агаарын насос буюу heatpump-ыг суурилуулсан. Энэ насос нь гадна агаарыг сорж аваад дулаан болгох замаар байшин сууцны дотор дулааныг шийддэг технологи. Одоогоор айл өрхүүд дулааны насосоо цахилгаанаар ажиллуулж байгаа бол туршилтын дараагийн шатанд уг төхөөрөмжийг нарны хавтангийн системтэй холбож, нарны эрчим хүчээр бүрэн ажилладаг халаалтын шийдэл болгон хөгжүүлэхээр зорьж байна.
Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний хосолсон систем нэвтэрч, айл өрхүүд төвийн сүлжээнээс хамаарал багатай, бие даасан дулаан хангамжийн шинэ технологийг ашиглах боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00