Dark Light
Нийгэм | 2026-03-04

АМЬД ЦЭЦГИЙН 97,5 ХУВИЙГ БНХАУ-ААС ИМПОРТОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Импортоор орж ирж буй зарим нэг төрлийн амьд цэцэг “Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болзошгүй” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарч байна.

Энэ талаар ГЕГ-ын хорио цээрийн хэлтсийн гаалийн улсын байцаагч Д.Ганпүрэв “Цэцгийн худалдаа эрхэлдэг байгууллагаар үйлчлүүлэхдээ тухайн газрын импортын гэрчилгээг нь шаардах нь зүйтэй. Одоогоор дотоодын хяналтаас энэ асуудлаар гомдол, санал ирээгүй байна” гэлээ.

Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлохын өмнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/161 дүгээр тушаалын дагуу Ургамал хамгааллын газраас “ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ”-ийг авах шаардлагатай байдаг.

Ургамал хамгааллын газар тухайн барааны эрсдэлийг тооцож, импортын мэдэгдлийг олгодог. Амьд цэцэг, гоёл чимэглэлийн ургамлыг гаалийн хилээр нэвтрэх үед доорх баримт бичгийг бүрдлийг хангуулан лабораторийн шинжилгээнд хамруулж харьяа гаалийн газар, хороодоос "импортын гэрчилгээ"-г олгож гаалийн хилээр нэвтрүүлдэг.

Үүнд:

  • Мэргэжлийн байгууллагаас олгосон “Импортын мэдэгдэл”
  • Экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ”
  • Гадаад худалдааны дагалдах баримт бичиг
  • Лабораторийн шинжилгээний дүгнэлт багтдаг.

ГЕГ-ын статистик дүн шинжилгээний хэлтсийн дарга Б. Баясгалан: Нийт амьд цэцгийн 97,5 хувийг БНХАУ-аас импортолж байна.

Иймд иргэд та бүхэн цэцгийн худалдаа эрхэлдэг байгууллагаар үйлчлүүлэхдээ тухайн газрын импортын гэрчилгээг нь шалгаж байхыг ГЕГ-аас зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00