Apple компани хамгийн хямд шинэ зөөврийн компьютер болох MacBook Neo загвараа өнгөрсөн лхагва гарагт танилцууллаа.
MacBook Neo үнэ нь 599 ам.доллараас эхэлж байна. Шинэ загвар нь Windows болон Chromebook хэрэглэгчдийг татах, мөн эд ангийн хомсдолын улмаас удаашраад буй компьютерийн зах зээлийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой алхам гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн MacBook Neo нь iPhone 16 Pro-той төстэй Apple-ийн A18 Pro процессороор ажиллах бөгөөд энэ нь Apple компани зөөврийн компьютер дээрээ гар утсанд зориулсан чип ашиглаж буй анхны тохиолдол юм. Бусад MacBook загваруудтай харьцуулахад Neo нь арай жижиг дэлгэц, бага хэмжээний санах ойтой. Харин өнгөний хувьд илүү тод сонголттой бөгөөд шинэ “цитрус” шар өнгө багтсан нь онцлог болж байна. Apple энэ долоо хоногт шинэ зөөврийн компьютерын чипүүдээс гадна MacBook Air болон MacBook Pro загваруудын шинэ хувилбаруудыг мөн танилцуулсан байна.
MacBook Neo загвар гуравдугаар сарын 11-нд худалдаанд гарна.
Т.УНДРАХБАЯР







Нийгэм







