Dark Light
Нийгэм | 2026-03-05

ХОЁРДУГААР САРД 1.6 САЯ АМЬД ЦЭЦЭГ ИМПОРТОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Гаалийн Ерөнхий газраас амьд цэцгийн импортын статистик мэдээлэл, тухайн төрлийн бараанд гаалийн байгууллагаас хийдэг хяналт, шалгалтын талаар мэдээлэл өглөө. 

ГЕГ: 2023 онд 4.3 сая ширхэг, 2024 онд 6.8 сая ширхэг, 2025 онд 12.2 сая ширхэг амьд цэцгийг импортоор оруулж ирсэн байна. 2023-2024 онд нийт тоо хэмжээ 58 хувиар өссөн. 2024-2025 онд 79 хувиар өссөн байна. Жил бүр өссөн дүнтэй гарсан. Энэ оны хоёр сарын байдлыг өнгөрсөн оны хоёр сартай харьцуулж үзэхэд 39 хувиар өссөн. Үүнийг улсаар задалж авч үзвэл нийт цэцгийн 96 хувийг БНХАУ-аас импортолж байгаа. Хоёрдугаар сар бол импортын хамгийн өсөлттэй сар, 1.6 сая ширхэг амьд цэцэг орж ирсэн байна. Гаалийн албан татвар 5 хувь ногдуулдаг. Нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь ногдуулдаг. Тухайн бүлгийн бараа нь онцгой албан татвар байхгүй. Он гарсаар эхний хоёр сард 498 сая төгрөгийн татвар ногдуулж, гаалийн байгууллага хураан авсан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00