Dark Light
Нийгэм | 2026-03-05

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ОЙЛГОЛТ, МЭДЛЭГИЙГ СУРГАЛТЫН АГУУЛГАД ТУСГАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Засгийн газарт чиглэл хүргүүлэх тухай” 2026 оны 03 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан “Уламжлалт анагаах ухааны сургалтыг ерөнхий боловсролд нэвтрүүлэх асуудлыг судлан эрх зүйн орчин бүрдүүлэх санал боловсруулах” ажлын хэсэг хуралдлаа.
Тодруулбал, Монгол соёл, иргэншлийн аюулгүй байдлыг хангах, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан хөгжүүлэх, улмаар иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт хүргүүлсэн байна.
Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Боловсролын яамнаас уламжлалт анагаах ухааны суурь ойлголт, мэдлэгийг ерөнхий боловсролын сургалтын агуулгад үе шаттайгаар тусгах боломжийг судлах, холбогдох санал боловсруулах зорилгоор тус ажлын хэсгийг байгуулсан юм.
Ажлын хэсгийн анхны хуралдаанаар уламжлалт анагаах ухааны сургалтыг ерөнхий боловсролын сургалт, үйл ажиллагаанд хэрхэн нэвтрүүлж, зохион байгуулах талаар хэлэлцлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00