Dark Light
Нийгэм | 2026-03-05

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГӨ 8.1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР АРВИЖЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 07 дугаар тогтоолоор арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүнг, 08 дугаар тогтоолоор хадгаламжийн хүүгийн хэмжээг тус тус шинэчлэн баталсан.
Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах хөрөнгийн тооцооллыг хийж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700.0 тэрбум төгрөгийг мөнгөн хадгаламж хэлбэрээр хуваан байршуулсан.
Арилжааны банкуудтай байгуулсан гэрээний дагуу 2026 оны 02 дугаар сарын хүү болох 8.1 тэрбум төгрөгөөр нийгмийн даатгалын сангийн хөрөнгө дахин арвижлаа.
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд хадгаламж хэлбэрээр байршуулснаар нийгмийн даатгалын сангийн хөрөнгө гэрээний дагуу 105.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэх бөгөөд одоогийн байдлаар нийт 87.1 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг хүлээн аваад байна.

Эх сурвалж | Нийгмийн даатгалын ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00