Dark Light
Нийгэм | 2026-03-05

ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН МЕДАЛЬ ОЛГОНО ХЭМЭЭН 35 САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Нэр бүхий иргэн эмнэлгийн байгууллагын ажилтан нарт төрийн дээд цол, одон медаль болон бусад байгууллагын шагналыг олгоно хэмээн 35,970,000 төгрөг залилсан хэргийг эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.1-т зааснаар тус иргэнд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил найман сарын хорих ял шийтгэсэн байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журмыг баталж, тэдгээрийг хууль бусаар ашиглах, худалдан борлуулах, хувилж олшруулахыг хуулиар хориглосон бөгөөд цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүргийн хүрээнд улсын цол, одон медалийг хуурамчаар үйлдэж, бусдад худалдан борлуулсан хууль бус үйлдлийг илрүүлэн шалгаж байна. Иймд хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00