Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдаад байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ядуурлаас гаргах үндэсний санаачилга өрнүүлэх тухай” чухал шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарсан. Үндэсний том зорилтыг бодит ажил хэрэг болгохын тулд олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцох уулзалтуудыг албан ёсоор ийнхүү эхлүүлж байна.
Өнөөдөр ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэгээр ахлуулсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, дараах чиглэлүүдээр санал солилцлоо.
ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй “Зорилтот бүлгийн иргэдийг бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх төсөл”-д хамрагдсан иргэдийн 60 орчим хувь нь тогтвортой ажилтай болсон туршлагатай.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих хүрээнд бэлтгэгдсэн 200 гаруй мэргэшсэн боловсон хүчнээ түшиглэн, өрх бүрт хүрэх хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг чанаржуулна.
Засгийн газрын шийдвэр, салбарын яамны бэлтгэл ажил болон ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлсэн "Ажил турших хөтөлбөр"-ийн туршлагуудад тулгуурлан Ерөнхий сайдын санаачилгыг улс орон даяар үр дүнтэй нутагшуулахад хамтран ажиллахаар харилцан санал солилцлоо.
Т.УНДРАХБАЯР








Нийгэм









