Dark Light
Нийгэм | 2026-03-05

ДЭД ХАМБА, ГАВЖ С.ГАНТӨМӨР АЛТАНГЭРЭЛ СУДАР АЙЛДАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Алтангэрэл судар нь Буддын шашны их хөлгөний нэн эрхэм судруудын нэг бөгөөд санскрит хэлээр “Суварнапрабхаса судар” буюу “Алтангэрэлийн судар” хэмээн нэрлэгддэг. Энэхүү сударт Бурхан багшийн эрхэм сургаал, ертөнцийн амар амгалан, улс орон ард түмний сайн сайхан оршихуйн тухай гүн ухаан шингэсэн байдаг.
Алтангэрэл сударт буян хишгийг арвижуулах, гай барцад арилгах, улс орон амгалан байх, амьтан бүхний зовлонг нимгэлэхийн тухай айлдвар ихэд багтсан тул эртнээс Монгол, Төвөд болон Азийн олон оронд уншиж, хурал номын чухал судрын нэг болгон дэлгэрүүлжээ.
Ялангуяа улс орон, түмэн олны амар тайвныг бэлгэдэн лам хуврагууд хурал номын үеэр Алтангэрэл судрыг айлдан хурдаг уламжлалтай.
Тиймээс Алтангэрэл судрыг сонсож, уншиж, бясалгах нь хувь хүний сэтгэлийг ариусган гэгээрүүлэхээс гадна хамаг амьтны сайн сайхан, энх амгаланг ерөөсөн их буяны үйл хэмээдэг.
Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр энэ сарын 8-ны 11:00 цагт Батцагаан цогчэн дуганд Алтангэрэл судрыг айлдана.

Эх сурвалж | Гандантэгчэнлин Хийд
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00