Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2026 оны 3 дугаар сарын 5-ны байдлаар Мартыннайман нэртэй 1 хүн, Үзэсгэлэнгоо нэртэй 10 хүн, Лили нэртэй 15 хүн байна.
Монгол хэлний “үзэсгэлэн” буюу гоо үзэсгэлэн, “гоо” гэсэн утгатай үгсийг хослуулсан энэ нэр нь эмэгтэй хүний сайхан төрх, гоо сайхныг бэлгэдсэн утгатай.
Харин “Лили” нь барууны орнуудад өргөн хэрэглэгддэг нэр бөгөөд сараана цэцгийг илэрхийлдэг. Сүүлийн жилүүдэд Монголд гадаад нэрсийг сонгох хандлага нэмэгдэж байгаа бөгөөд “Лили” зэрэг богино, дуудлагад хялбар нэрс залуу эцэг эхчүүдийн дунд түгээмэл болжээ.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм








