Dark Light
Нийгэм | 2026-03-05

ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАЛААД БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсад агаарын чанарын хяналт шинжилгээг 1976 оноос хийж эхэлсэн бөгөөд хот суурин газрын агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар ислийн агууламжийг нойтон химийн аргаар тодорхойлж ирсэн. Агаар дахь хүхэрлэг хийн агууламжийг тодорхойлоход мөнгөн усны ислийг ашигладаг бөгөөд энэ нь хор аюулын зэрэглэлээр хүний эрүүл мэнд болон байгаль орчинд нөлөөлөх байдлаар 4-р зэрэглэл буюу маш хортой, амь насанд аюултай бодис юм.
Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд мэдээллийн технологид суурилсан орчны агаарын чанарыг хянах автомат станцыг суурилуулах төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хот болон 21 аймгийн төвийн агаарын чанарыг автомат багажаар тасралтгүй хэмжиж эхэлсэн. Ингэснээр агаарын чанарыг тодорхойлоход ашигладаг байсан мөнгөн усны ислийн хэрэглээг халаад байна.
Монгол Улсын Их Хурлаас дэлхийн 140 гаруй орон нэгдсэн мөнгөн усны хэрэглээг халах Минаматагийн конвенцыг 2015 онд соёрхон баталсан байдаг.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00