ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг:
“ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дэргэд хүчирхийлэлд өртсөн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээ 24 цагаар ажилладаг. Мөн бид түр хугацааны хамгаалах байраар үйлчилдэг. Удаан хугацаанд хамгаалах байраар хангах шаардлагатай тохиолдолд дараагийн байгууллага руу шилжүүлдэг.
2025 оны байдлаар 1300 гаруй хүн тусламж үйлчилгээ авсны 936 нь эмэгтэйчүүд, 200 гаруй нь хүүхэд байна.
Яаралтай тусламжын тасагт тухайн хүнийг хүчирхийлэлд өртсөн эсэхийг илрүүлдэг. Үүний дараа Нийгмийн эрүүл мэндийн албатай хамтарч нийгэм, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хүчирхийллийн нийт тохиолдлын 50 орчим хувь нь гэр бүлийн хүн, 30 гаруй хувь нь хамтран амьдрагч нь байна.
Нэг цэгийн үйлчилгээ нь 2009 онд Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллийн сайд нарын хамтарсан тушаалаар анх байгуулагдаж байсан. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 7-8, орон нутагт 10 гаруй нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төв байдаг” гэлээ.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм









