Орон сууц, тээврийн хэрэгсэлтэй холбоотой залилах гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байна. Тодруулбал, байр түрээслүүлнэ, тээврийн хэрэгсэл худалдан борлуулна, тээврийн хэрэгсэл хямд захиалж өгнө гэх үйлдлийн аргуудаар ААН, иргэний залилан мэхэлж, урьдчилсан байдлаар бусдад 100 орчим сая төгрөгийн хохирол учруулсан иргэн Г-г энэ оны хоёрдугаар сарын 3-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэрээс Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид олж тогтоон баривчиллаа.
Тус этгээдтэй холбоотой үйлдэл холбогдлыг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. Хямд үнэ, найдвартай, сүүлийн боломж зэргээр иргэдийн яаруулан урьдчилгаа төлбөр авах зэргээр бусдыг залилах тохиолдол их байна. Иймд иргэд та бүхэн орон сууц захиалах даа барилгын компанийн зөвшөөрлийн Opendatalab.mn сайтаар орж шалгаж байхыг зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Нийгэм








