Dark Light
Нийгэм | 2026-03-08

ЖИНЛҮҮР: ХЭТЭРХИЙ ТҮРГЭН ЗАН ГАРГАХ ГЭСНИЙ ХЭРЭГГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өнөөдөр харилцаа холбоо тань тэнцвэртэй болно. Ажил хэрэг болон хувийн харилцаа амжилттай байна. Нөхцөл байдлыг зохицуулан, сэтгэл хангалуун байх хүслээ хангахын тулд хичээл зүтгэл гарга. Хүрээлэн буй орчиндоо анхаарал тавь. Сэтгэл санааны байдал болон ур чадвартаа тааруулан ажил хийвэл илүү үр дүнтэй. Ажил амьдралынхаа тухай эргэцүүлэн бодож, өдрийг тааламжтай бөгөөд бүтээлчээр өнгөрүүл. 

Үхэр: Өнөөдөр эерэг үйлдэл хийхэд хэцүү байх бөгөөд зарим саад бэрхшээл ойлгомжгүй алхам хийхэд хүргэнэ. Аливаа шийдвэр гаргахдаа болгоомжтой байхаас гадна гаднын халдлагаас өөрийгөө хамгаал. Учир битүүлэг газраас хол яв. Хайр дурлалын харилцаанд зарим нэг бэрхшээлтэй асуудал гарах учраас хэлэх үгэндээ болгоомжтой, хянуур байх хэрэгтэй. 

Ихэр: Ажил хэргийн уулзалтад бэлэн биш байгаа бол түүнийгээ дараа хийхээр төлөвлө. Өнөөдөр хэчнээн их хүчин чармайлт гаргаад ч зарим саад тотгорыг даван туулж чадахгүй бололтой. Урам хугарч сэтгэлээр унах байдалд хүрэх тул хүнд хүчир зүйл хийлгүй өдрийг урсгалаар нь өнгөрөө. Харин хувийн харилцаагаа зохицуулах үйл ажиллагаа зохион байгуулж болно. Мөн эрүүл мэндийн байдалдаа анхаарч, эмчийн үзлэгт ор. 

Мэлхий: Албан тушаалтай хүмүүсийн байр суурь эрсдэлд байгаа учраас хичээнгүйлэн ажиллах хэрэгтэй болно. Таны бүтээлч ур чадвар сайжирна. Хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд тань нэлээд шийдэмгий алхам шаардлагатай байж магадгүй. Эс бөгөөс та бусдын ая тухыг алдагдуулахгүй гээд хойш сууж мэдэхээр байна. Сэтгэл санаа тавгүй болж, нойр муутай байх магадлалтай тул та аль болох сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй. 

Арслан: Ажил хэрэгт хууран мэхлэгчтэй учрах магадлалтай. Ажил хэрэгт улс төрийн нөлөө орох ч эрсдэл бий болно. Гэхдээ ахиц гаргах хамгийн сайн арга бол өөрийгөө аливаа зүйлд сорьж үзэх явдал юм. Хүнд хэцүү боловч баяр хөөртэй олон өөрчлөлт таныг хүлээж байна. Энэ бүх өөрчлөлт хувийн ч мэргэжлийн ч ажилд хамаарна. Ашигтай худалдан авалт болон азтай учралтай холбоотойгоор таны санхүүгийн байдал бага зэрэг дээшлэх төлөвтэй. 

Охин: Өнөөдөр ойрын ирээдүйд хэрэгжүүлэх чухал төлөвлөгөөгөө шалгахад таатай. Ирээдүйд хэрэгтэй өөрчлөлтийг зоригтой эхлүүлэх болно. Урьд өмнө нь анзаардаггүй байсан зарим зүйл ердийнхөөсөө ч илүүтэйгээр таныг цухалдуулна. Олон нийтийн үйл ажиллагаатай холбоотой зарлагаа хянахгүй бол таныг нэлээд хүнд байдалд оруулах бололтой. Аль болох зөрчил маргаан үүсгэхгүй байхыг хичээгээрэй. Эс бөгөөс та өөрийгөө хянах чадвараа алдаж, бусдын өмнө ичгэвтэр байдалд орно. 

Жинлүүр: Од эрхсийн эерэг нөлөө энэ өдрийг гэрэлтүүлэх болно. Гэхдээ хэтэрхий түргэн зан гаргах гэсний хэрэггүй. Сонирхолтой төлөвлөгөө хэрэгжинэ гэдэгт найдаж байна. Тодорхойгүй харилцаанд өөрийн бодол санааг бусдад мэдэгдэх хэрэггүй. Нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж мэдэх тул шийдвэр гаргахаа хойшлуул. Чухал мөчид уран мэх, мэргэн санаа танаас гарах болно.

Хилэнц: Хамтран ажилладаг хүмүүстээ хатуурхах хэрэггүй бөгөөд аль болох эерэг харилцаатай байх нь чухал үе байх болно. Шинэ орчинд орж байгаа хүмүүс одоо яг бэлэн биш байсан ч аль болох биеэ барихгүй бай. Энэ өдөр таны оролцсон үйл ажиллагаа амжилттай байх болно. Зарим ажил анх төсөөлж байснаас ч түргэн бүтэх бололтой. Харин эрсдэлтэй зүйл болон мөрийтэй тоглоомд аз сорихгүй байхыг од эрхэс зөвлөж байна.

Нум: Од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө сайн байх учир ажлын шинэ долоо хоногийн гайхалтай эхлэлийг тавь. Өнөөдөр та хийхээс зугтдаг байсан зүйлээ дуусга. Зарим талаар энэ нь зугаатай хөгжилтэй зүйл байсныг ч анзаарах болно. Амжилт гаргахын хирээр өөрийн үзэл бодлын хүрээгээ тэл. Мөн үргэлжлүүлэн шинэ зүйлс сурч мэдсэнээр таны илүү их амжилтын амтыг мэдрэх болно.

Матар: Өмнөхөөс бүх зүйл өөрчлөгдөнө. Өнөөдөр ажил хэргийн уулзалт амжилтгүй болох магадлалтай. Түүнчлэн ямар ч асуудлын шийдэл танаас их цаг зав, хүч хөдөлмөр шаардах болно. Хамтын төсөлдөө шинэ хүмүүсийг татан оролцуулах зайлшгүй шаардлага тулгарна. Ингэх нь танд ашигтай. Хүмүүстэй нээлттэй харилцахад бэлэн бай. Үр хүүхэд хамаатан садантайгаа байх цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээ. 

Хумх: Таны анхаарал суларч, ажлын үр дүн муудах болно. Хямдарсан эд бараа зарагдаж байвал та худалдаж авахаасаа өмнө сайтар шалгах хэрэгтэй. Заримдаа азаа үзэх нь хэрэгтэй сонголт байх боловч азын тэнгэр ивээж алдар хүнд, эд хөрөнгөтэй болно гэж мөрөөдөх нь өрөөсгөл байна. Аливаа зүйлийн тунг нь хэтрүүлж болохгүй гэдгийг байнга санаж яв. 

Загас: Ажлын төлөвлөгөөг сайн дага. Таны анхаарлыг сарниулах зүйлээс хол бай. Хамт олонтойгоо нэг эгнээнд яв. Гэхдээ бусдаас битгий их юм хүс. Өдрийн турш тайван амгалан байвал ажил бүтэх боломжтой болно. Орчин үеийн сонирхолтой нээлт ололтыг ашиглах талаар бодоход хүрнэ. Өөрийгөө хөгжүүлэх сургалтын талаар судлах бололтой. Анхаарал төвлөрсөн үед л чухал шийдвэр гарга


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00