Хойд бүсийн хавдрын оношилгоо эмчилгээний дэд төв үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойшхи хавдрын анхны мэс засал болох элэгний 6-7 сегмент тайрах мэс заслыг хийжээ.
Тухайн иргэний биеийн байдал тогтвортой, хэвийн байгааг тус эмнэлгээс мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг 17 нэр төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд цаашид 43 болгохоор зорьж буй аж.
Тус төв нь энэ оны нэгдүгээр сарын 20-нд гэрчилгээ, тамгаа авсанаас хойш магадлан итгэмжлэлээ авч, өнгөрөгч хоёрдугаар сарын 13-наас ЭМДЕГ-тай гэрээ байгуулан 192 төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлсэн байна.

Б.ЭНХЗАЯА








Нийгэм









