Олон нийтийн сүлжээгээрхудал зар, ташаа мэдээлэл түгээсэн гадаадын иргэнийг илрүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан байна.
Тодруулбал, WeChat сүлжээнд байршуулсан “Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл гаргуулж өгнө, мөн албадан гаргах арга хэмжээнээс чөлөөлүүлнэ” гэх агуулгатай зарын дагуу хяналт шалгалт явуулахад БНХАУ-ын нэр бүхий иргэн нь олон нийтэд худал мэдээлэл түгээж, хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Иймд тухайн гадаадын иргэнийг “Тусгай тэмдэглэл”-д бүртгэж, цаашид Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэв.
Монгол Улсад хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дээр дурдсанчлан худал мэдээлэл, хууль бус үйлдэлд автаж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг ГИХГ-аас анхаарууллаа.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм









