Dark Light
Нийгэм | 2026-03-09

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ЗӨРЧСӨН 63 ИРГЭНД 18.600.000 ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ ОНОГДУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Цагдаагийн байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөө хойш 51.672 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд 479 хэргийг “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад хүргүүлсэн. Үүнээс:

Хүний амьд явах эрхийн эсрэг 10, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 154, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 22, Өмчлөх эрхийн эсрэг 167, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 88, Бусад 18 хэрэг байна. 

Зөрчлийн шинжтэй 147.711 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 147.681 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 146.214 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1467 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2698, Танхайрах 354, Хүний биед халдах 237, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 387, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 142.104, бусад 1901 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 63 иргэнд 18.600.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 312 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 75 иргэнийг 8.315.000 төгрөгөөр шүүхээр торгож шийдвэрлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00