Dark Light
Нийгэм | 2026-03-09

ОХУ-ЫН СТАТИСТИКИЙН ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗАМЫН ЗУРАГЛАЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
НҮБ-ын Статистикийн комиссын 57 дугаар чуулганы үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа Австрали, Норвеги, БНХАУ, БНСУ, Япон, Гүрж, Казахстан, Рванда, Гана, Герман, Дани улсуудын Статистикийн байгууллагын удирдлагатай хоёр талт уулзалт зохион байгууллаа. Мөн ОХУ-ын Статистикийн газартай хамтын ажиллагааны замын зураглалд гарын үсэг зурлаа.
Үүнээс гадна Үндэсний Статистикийн Хорооны төлөөлөгчид НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ-ын АНДЭЗНК, АХБ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын холбогдох төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсад болон бүс нутагт хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар онцлон хэлэлцсэн юм.
Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуулсан салбар хуралдаанд оролцож, Монгол Улсад сүүлийн 30 жил зохион байгуулсан “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-ны засаглал, ололт амжилт, дэвшлийн талаар танилцуулав.
Энэ үеэр ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Монгол Улс 1995 оноос хойш MICS судалгааны бүх үеийг хэрэгжүүлж, эх, хүүхдийн эрүүл мэнд, бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, хоол тэжээл, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмж зэрэг олон чиглэлийн мэдээлэл бий болгож, чухал ач холбогдолтой өгөгдлийн сан бүрдүүлсэн. НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй зохион байгуулдаг энэхүү судалгаа нь бодлого, шийдвэр боловсруулах үйл явцын тулгуур багана, хөгжлийн түүхийн нэг хэсэг билээ” хэмээн онцолсон юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00