Dark Light
Нийгэм | 2026-03-10

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭРЧҮҮД ШУУД ДУРЛАНА, ШУУД СУУНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

Баянзүрх дүүргийн эрчүүд өөр хүүхэнд шууд дурлаад, шууд суудгийг ИТХ-ын дарга нь илчлээд хаялаа. Баянзүрх дүүргээс яаралтай нүүж шилжихгүй бол цаашид олон хос салж сарних эрсдэлтэй байна.  Баянзүрх дүүргийнхэн айлаас бэр гуйгаад хоосон буцах нь ихсэж байна. Баянзүрхийн залуучууд эвгүй гээд охиноо өгөхөө больсон байна. Баянзүрхэд шилжвэл салахын цондон гэж захиалгаа цуцлах боллоо. Манай дарга худал хэлэхгүй. Баянзүрх гэдэг нэрээс болсон уу, нөхрүүд нь өөр хүүхэнтэй ганц уулзаад шууд зүрхнээсээ дурлаж, шууд салаад сууя гэдэг гэж тоглосон шинжгүй, тун чиг нухацтай, бүр өөрийн биеэр айлдлаа. Өөр хүүхэнд шууд дурлаад, өөрийнхөө эхнэрт мөнгө шилжүүлэхдээ зээл гэж нэрлэж новширдог юм байна. Дарга бүр өөрийнхөө найзыг ч өөдгүй хүн болохоос аварч дийлэхгүй байгаа юм байна. Бусад 5 дүүргийн эхнэрүүдээс Баянзүрхийнхэн нөхрөө илүү загнадаг байна. Баянголоос Баянзүрхэд нүүж ирсэн эхнэр нь орой нь шууд нөхрөө загнах, нөхөр нь уурлаад шууд өөр хүнд дурлах, мөнгө өгөхдөө дан зээл гэж бүртгэх зан төлөвийн өөрчлөлтөд ордог. Баянзүрх дүүргээс нүүмэгц нөхөр нь дурлах, эхнэр нь уурлахаа больж, мөнгө өгөхдөө зээл биш үүрэг гэж нэрлэж эхэлдэг байна. Баянзүрхийнхэн банзал бол Сүхбаатарынхан сүүлэрдэг, Хан-Уулынхан хартай, Чингэлтэйнхэн чивтэй, Баянголынхон балай шүү гэж дүүрэг дүүргээрээ хэрэлдэж эхлээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00