Dark Light
Нийгэм | 2026-03-10

ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН АВАРГА ТҮРҮҮЧ, БАЙЛДАГЧИЙГ ТОДРУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас “Цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч” шалгаруулах тэмцээнийг төрийн цэргийн байгууллагуудын хугацаат цэргийн алба хаагчдын дунд 03 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгуулахад бэлэн боллоо.
Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие бялдрын түвшинг дээшлүүлэх, харилцан бэлтгэлжилтийн туршлага солилцох, тэргүүн туршлагыг дэлгэрүүлэх зорилготой уламжлалт тэмцээн юм.
Тэмцээний зохион байгуулалт, явагдах журам, шүүлтийн талаарх нэгдсэн мэдээллийг 03 дугаар сарын 10-ны өдөр ХЗЦК-ын Сургалтын хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий оролцогчдод танилцуулж, техникийн зөвлөлгөөний хурлыг зохион байгуулж, гараагаа сугалав.
ЗХЖШ-ын даргын тушаалаар орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ойн босгон дээр зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн 30 гаруй нэгтгэл, анги байгууллагын 60 гаруй түрүүч, байлдагч оролцох бөгөөд Зэвсэгт хүчний 341 дүгээр анги, Дотоодын цэргийн 810 дугаар ангиуд шинээр оролцохоор тамирчдаа бүртгүүлснээрээ онцлог юм.
Техникийн зөвлөгөөний төгсгөлд гараагаа сугалахад Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн түрүүч, байлдагч хагалж, төгсгөлийн гарааг Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн түрүүч, байлдагч гүйцэтгэхээр боллоо.
Тэмцээн цэргийн хэргийн онолын мэдлэг, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин, нормативын бэлтгэл, буудлага, дрон гэсэн төрлөөс бүрдэх ба байлдагч, түрүүч тус бүртээ шилдгүүдийг тодруулна.
Тухайлбал, онолын шалгалтыг цэргийн дүрэм, оюуны чадавхын түвшин, монгол бичиг, компьютер, эсээ бичлэг, англи хэлний анхан шат, жолооны тестээс үнэлэх бол биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшинг “Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн норматив”-ын I цогцолбор дасгал, 24 кг гийр өргөх, 1000 мерт гүйлтээр дүгнэнэ. Үүний зэрэгцээ уламжлалт нисгэгчгүй нисэх хэрэгсэлтэй ажиллах чадварыг нь мөн сорино.
Тэмцээний эхний үе шат 03 дугаар сарын 12-ны өдөр ХЗЦК-ын байрлалд, хоёрдугаар үе шат Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Засвар хангалтын төвийн байрлалыг тус тус түшиглэн зохион байгуулагдаж, аваргуудаа тодруулна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00