Иргэний Зориг ногоон нам Онц их хурлаа хуралдуулж УИХ-ын гишүүн Р.Батболдыг намын даргаар сонгосон. Харин намын дарга Б.Батбаатарыг намаас хөөж, даргаас нь түдгэлзүүлэх шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлэхээр болсон юм. БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар ИЗНН-д үүсээд байгаа тус асуудлын талаар мэдээлэл хийлээ.
Б.Батбаатар "Нэр бүхий хүмүүс, гишүүд өчигдөр намын онц их хурлыг хийсэн. Дүрмийн бус, хууль бус үйл ажиллагаанд манай ИЗНН-ын дэд дарга нар энгийн иргэдийг төөрөгдүүлж буй үйл ажиллагааг зогсоохоор очсон. Намын дүрэмд онц их хурал гэж байхгүй. Намын дарга улс төрийн зөвлөлийн хурлыг зарладаг. Улс төрийн зөвлөл хуралдаад 7 хоногийн өмнө өмнө Үндэсний хорооны хурлыг зарлах тогтоол гаргах хэрэгтэй. Үндэсний хороо хуралдаад гучаас дээш хоногийн хугацаанд Намын Их хурлыг зарлах, хуралдуулах ийм зохицуулалттай байдаг. Урд өдөр нь зарлаад маргааш өдөр нь Намын гишүүн мөн биш эсэхийг нь үл хамаарсан ийм Намын Их хурал зохион байгуулагддаг зүйл манай намын дүрэмд байхгүй. Улс Төрийн Намын тухай хуульд ч байхгүй" гэв.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









