ИЗНН онц их хурал хийж УИХ-ын гишүүн Р.Батболдыг намын даргаараа сонгосон. Энэ талаар УИХ-ын гишүүн Р.Батболдоос тодрууллаа.
Р.Батболд "Өчигдөр нийт гишүүдийн онц их хурал болсон. Манай нам Дээд шүүхээс дөрвөн удаа дүрмээ буцаалгачхаад байна. Бүртгэж авсангүй. Энэ хариуцлагыг ярих ёстой. Дээд шүүхээс нэг удаагийн боломж олгосон. Нам дүрмээ бүртгүүлж чадахгүй бол намыг түдгэлзүүлэх, улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй байх цаашлаад татан буух хэмжээнд хүрчхээд байгаа ноцтой асуудал үүсээд байна. Хуучин дүрмээ мөрдвөл Улс төрийн намын тухай хууль зөрчсөн асуудал болно. ИЗНН дүрэмгүй. Хуучин дүрмээ мөрдвөл Улс төрийн намын тухай хууль зөрчсөн асуудал болно. Улс төрийн намын тухай хууль энэ оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байгаа. Энэ хуулийг бүртгүүлээгүй дүрмээр мөрдөж явна гэвэл хууль зөрчинө. Манай нам татан буугдах гээд байсан учир намын гишүүд онц их хурал зарласан. Онц их хурлын шийдвэрийг дээд шүүх рүү явуулна. Дээд шүүхийн шийдвэрийг хүлээнэ" гэв.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм









