Энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 23 цагийн орчимд “Хашааны буланд цус болчихсон согтуу хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад хамт архидан согтуурч байсан хүмүүс хоорондоо маргалдаж, 61 настай, эрэгтэй “Э” нь, 35 настай, эрэгтэй, “Б”-г хутгалж, амь насыг нь хохироосон байна.
Уг хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгаж, сэжигтэн “Э”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна.
АДМИН








Нийгэм









