Dark Light
Нийгэм | 2026-03-10

“СУУСАР БУЛГА” АГНАСАН ЭТГЭЭДИЙГ 7 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагаас Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Цамбагарав уулын байгалийн цогцолбор”-т газраас тус сумын иргэн Т.Х нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон “Суусар булга” агнасан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Улмаар иргэн Т.Х-г яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэн Баян-Өлгий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 7.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 260 дугаар тогтоолоор “Суусар булганы” экологи-эдийн засгийн үнэлгээ нь 945,000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлэх хуулийн заалтын дагуу хохирлыг нөхөн төлүүлсэн.
Иймд иргэд та бүхэн хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай өгч, байгаль хамгаалах үйлсэд хамтран ажиллахыг уриалж байна.

Эх сурвалж | Экологийн цагдаагийн алба
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00