Dark Light
Нийгэм | 2026-03-10

ДЭЭРЭЛХЭЛТИЙН АСУУДАЛ “ГАЗАР АВСАН”

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Цахим орчинд охид нэгнээ зодож буй бичлэг тархсан. Тухайн асуудлаар НЦУГ-ын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Х.Эрдэнэтулгаас тодрууллаа.

Х.Эрдэнэтулга “Өсвөр насны хүүхдүүд crime podcast, цахим орчинд тархсан хүчирхийллийн бичлэг зэргийг ихээр үзэхийн зэрэгцээ хандалт авах, бусдын анхааралд өртөх хүсэлтэй болсноос үүдэн нэгнээ хүчирхийлж буй бичлэгийг хийж, цахим сүлжээнд тараах явдал нэмэгдэж байна.

Судалгаагаар хүүхдүүд цахим орчны зохисгүй хэрэглээ, crime podcats зэргээс сэдэл авч байгаа нь тогтоогдсон. Мөн ахлах ангийн хүүхдүүдийн дунд дээрэлхэлтийн асуудал нэлээн “газар авсан”.

Зөрчлийн тухай хуулиар бүлэглэн хүний эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр халдсан тохиолдолд 7-30 хоног баривчилдаг. Харин эрүүгийн хуулиар бүлэглэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд хүнд болон хөнгөнөөс нь хамаарч 3-12 жилийн хорих ял шийтгэдэг” гэв.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00