Dark Light
Нийгэм | 2026-03-10

ГАДААДЫН 5856 ИРГЭНД ВИЗ ОЛГОЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч хоёрдугаар сард гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олгосон байна. Үүнээс 24 улсын 2224 иргэнд аяллын цахим виз олгожээ.

Мөн эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 776 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1862 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.

Эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад визийн зөвшөөрөл 37.3 хувь, виз олголт 35.3 хувиар буурсан бол гадаадын иргэдэд олгосон шинэ оршин суух зөвшөөрөл 12.1 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 31.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Одоогийн байдлаар Монгол Улсад 136 улсын 32 мянга гаруй гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байгаа талаар мэдээллээ.

 
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00