Dark Light
Нийгэм | 2026-03-10

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫГ ТАНХИМААР АВНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох, сайжруулах зорилгоор Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулдаг.

Энэхүү шалгалтыг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх зорилтыг Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.2.4.2 дахь зорилтод тусгасан. Тодруулбал, “Боловсролын үнэлгээний цахимжуулалтыг үргэлжлүүлэх” арга хэмжээний хүрээнд 2026 он гэхэд монгол хэлний болон элсэлтийн шалгалтыг цахимаар өгсөн шалгуулагчийн хувийг 50 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна.

Үүний хүрээнд Монгол хэл бичгийн шалгалтыг ерөнхий боловсролын сургуулиудад ашиглагдаж буй суралцахуйн удирдлагын систем (LMS)-ээр дамжуулан цахимаар зохион байгуулах чиглэлийг Боловсролын сайд 2026 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 1а/956 дугаар албан бичгээр ирүүлжээ.

Энэхүү чиглэлийн дагуу 2026 оны гуравдугаар сарын 7-ны өдөр “турших шалгалт”-ыг зохион байгуулсан боловч мэдээллийн технологийн дэд бүтэц, программ хангамжийн хүчин чадал, серверийн ачаалал зэрэг техникийн нөхцөл байдлаас шалтгаалан шалгалтыг цахим хэлбэрээр тогтвортой зохион байгуулах боломжгүй гэж дүгнэсэн байна.

Иймд Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулах ажлыг түр хугацаанд хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэж, 2026 оны дөрөвдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулахаар боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00